Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-geree › 1966 › Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тогтоол 1991 Оны 1 Дүгээр Улаанбаатар Сарын 14-Ний Өдөр Дугаар 3 Хот Иргэний Болон Улс Төрийн Эрхийн Тухай Олон Улсын Пактын Факультатив Протоколд Нэгдэн Орох Тухай

huuli-geree

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тогтоол 1991 Оны 1 Дүгээр Улаанбаатар Сарын 14-Ний Өдөр Дугаар 3 Хот Иргэний Болон Улс Төрийн Эрхийн Тухай Олон Улсын Пактын Факультатив Протоколд Нэгдэн Орох Тухай

Хүчин төгөлдөр

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тогтоол 1991 Оны 1 Дүгээр Улаанбаатар Сарын 14-Ний Өдөр Дугаар 3 Хот Иргэний Болон Улс Төрийн Эрхийн Тухай Олон Улсын Пактын Факультатив Протоколд Нэгдэн Орох Тухай

1966-12-16, Улаанбаатар91-g-02

БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 17-г үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дугаар зүйл.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1966 оны 12 дугаар сарын 16-нд батлагдаж 1976 оны 3 дугаар сарын 23-нд хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын факультатив протоколд БНМАУ нэгдэн орсугай.

2 дугаар зүйл.

БНМАУ энэхүү Факультатив протоколд нэгдэн орсонтой холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай:

а/

нэгдэн оросн тухай баримт бичгийг факультатив протоколын 8 дугаар зүйлийн 4-т заасны дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгөх;

б/

Факультатив протоколын 4 дүгээр зүйлд заасан тохиолдол бүрт шаардлагатай арга хэмжээ авч байх;

в/

Факультатив протоколыг түүний 9 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу БНМАУ-ын хувьд хүчин төгөлдөр болмогц нь хэвлэн нийтлэх.