Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-geree › 1994 › Олон Улсын Конвенцид Нэгдэн Орох Тухай

huuli-geree

Олон Улсын Конвенцид Нэгдэн Орох Тухай

Хүчин төгөлдөр

Олон Улсын Конвенцид Нэгдэн Орох Тухай

1994-05-26, Улаанбаатар94-g-01

1 дугаар зүйл.

1958 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нью-Йорк хотноо байгуулсан ”Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай” конвенцид нэгдэн орсугай.

2 дугаар зүйл.

Энэхүү конвенцид нэгдэн орсонтой холбогдуулж дор дурдсан зүйлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсүгэй: 1/Монгол Улс харилцан адил байх зарчмын үндсэн дээр зөвхөн уг конвенцид нэгдэн орсон хэлэлцэн тохирогч нөгөө улсын нутаг дэвсгэрт гаргасан арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхэд эл конвенцийн заалтыг даган мөрдөнө. 2/Монгол Улс нь өөрийн үндэсний хууль тогтоомжийн дагуу гацхүү худалдааны гэж тооцогдох гэрээний болон эрх зүйн бусад харилцаанаас үүсэх маргаанд энэхүү конвенцийг хэрэглэнэ.