huuli-geree
Женевийн Конвенцийн Нэмэлт Протоколуудыг Соёрхон Батлах Тухай
Хүчин төгөлдөрЖеневийн Конвенцийн Нэмэлт Протоколуудыг Соёрхон Батлах Тухай
1995-11-17, Улаанбаатар95-g-07
"Дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай" 1949 оны Женевийн Конвенцуудын нэмэлт баримт бичиг болох 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Женев хотноо байгуулж, гарын үсэг зурсан "Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдолтой нэмэлт нэгдүгээр Протокол" болон "Олон улсын бус чанартай зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай нэмэлт хоёрдугаар Протокол"-ыг Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай.
Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг иш үндэс болгон "Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдолтой нэмэлт нэгдүгээр Протокол"-ын 88 дугаар зүйлийн 2 дахь заалтын талаар Монгол Улс зохих тайлбар хийх нь зүйтэй гэж үзсүгэй.
"Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдолтой нэмэлт нэгдүгээр Протокол"-ын 90 дүгээр зүйлд заасан "Хэрэг явдлыг тогтоох олон улсын комисс"-ын эрх хэмжээг Монгол Улс хүлээн зөвшөөрсүгэй.