huuli-geree
Хэлэлцээр Соёрхон Батлах Тухай
Хүчин төгөлдөрХэлэлцээр Соёрхон Батлах Тухай
1996-12-13, Улаанбаатар96-g-22
"Гурван улсын улсын хилийн уулзваруудын цэгийг тодорхойлох тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр", "Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гурван улсын улсын хилийн Зүүн уулзварын цэгийн тухай Тодорхойлолт-протокол", түүний хавсралт болох "Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын улсын хилийн Зүүн уулзварын цэгийн орчмын газрын зураг", "Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын улсын хилийн Зүүн уулзварын цэгийн хилийн тэмдгийн протокол", "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын гурван улсын улсын хилийн Баруун уулзварын цэгийн тухай Тодорхойлолт-протокол", түүний хавсралт болох "Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын улсын хилийн Баруун уулзварын цэгийн орчмын газрын зураг"-ийг Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай.