Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-geree › 1997 › Гэрээ Соёрхон Батлах Тухай

huuli-geree

Гэрээ Соёрхон Батлах Тухай

Хүчин төгөлдөр

Гэрээ Соёрхон Батлах Тухай

1997-07-09, Улаанбаатар97-g-14

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дугаар зүйл.

. 1 дүгээр зүйл. Монгол Улс, Япон Улсын Далайн чанад дахь Эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн хооронд 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан "Улаанбаатар хотын IV дулааны цахилгаан станцын шинэчлэлтийн төслийн зээлийн Гэрээ"; Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд 1995 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, Монгол Улс, Нордикийн хөгжлийн сангийн хооронд 1995 оны 3 дугаар сарын 3-ны өдөр тус тус байгуулсан "Эрчим хүчний сэргээн босголтын төслийн зээлийн Гэрээ"; Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд 1995 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан "Авто зам хөгжүүлэх зээлийн Гэрээ"; Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд 1995 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан "Агаарын навигацыг хөгжүүлэх зээлийн Гэрээ"-г Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай.