Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-geree › 1999 › Протокол Соёрхон Батлах Тухай

huuli-geree

Протокол Соёрхон Батлах Тухай

Хүчин төгөлдөр

Протокол Соёрхон Батлах Тухай

1999-05-28, Улаанбаатар99-g-04

1 дугаар зүйл.

Чикаго хотноо 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан "Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенци"-ийн нэмэлт, өөрчлөлт болох дараахь Протоколуудыг Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай: 1/Монреаль хотноо 1980 оны 10 дугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан "Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол"; 2/Монреаль хотноо 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан "Олон Улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол"; 3/Монреаль хотноо 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан "Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцийн 50 дугаар зүйлийн а/хэсгийг өөрчлөх Протокол".