huuli-geree
Гэрээ Соёрхон Батлах Тухай
2001-04-05, Улаанбаатар01-g-10
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд 2001 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан Иргэн болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.