huuli-geree
Зээлийн Ерөнхий Хэлэлцээрийн Нэмэлт, Өөрчлөлтийг Соёрхон Батлах Тухай
Хүчин төгөлдөрЗээлийн Ерөнхий Хэлэлцээрийн Нэмэлт, Өөрчлөлтийг Соёрхон Батлах Тухай
2008-12-04, Улаанбаатар08-g-15
Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “300.0 сая ам. долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаархи Зээлийн ерөнхий хэлэлцээр”-т оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.