Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-geree › 2008 › “Гадаадын Албан Ёсны Баримт Бичгийг Баталгаажуулах Шаардлагыг Халах Тухай Конвенц”-Д Монгол Улс Нэгдэн Орсныг Соёрхон Батлах Тухай

huuli-geree

“Гадаадын Албан Ёсны Баримт Бичгийг Баталгаажуулах Шаардлагыг Халах Тухай Конвенц”-Д Монгол Улс Нэгдэн Орсныг Соёрхон Батлах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

“Гадаадын Албан Ёсны Баримт Бичгийг Баталгаажуулах Шаардлагыг Халах Тухай Конвенц”-Д Монгол Улс Нэгдэн Орсныг Соёрхон Батлах Тухай

2008-12-25, Улаанбаатар08-g-18

1 дугаар зүйл.

Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн есдүгээр бага хурлаас 1961 оны 10 дугаар сарын 5-ны өдөр баталсан “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

2 дугаар зүйл.

Конвенцийн гишүүн улсуудад хэрэглэгдэх баримт бичгийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгоно.

3 дугаар зүйл.

Баримт бичиг баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгох журмыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.