Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-geree › 2010 › Протоколд Нэгдэн Орох Тухай

huuli-geree

Протоколд Нэгдэн Орох Тухай

Хүчин төгөлдөр

Протоколд Нэгдэн Орох Тухай

2010-06-10, Улаанбаатар10-g-08

1 дугаар зүйл.

Дэлхийн худалдааны байгууллагын “Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд Монгол Улс нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Дэлхийн худалдааны байгууллагын “Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.