Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-geree › 2011 › Дэлхийн Шуудан Холбооны Дүрмийн Наймдугаар Нэмэлт Протоколыг Соёрхон Батлах Тухай

huuli-geree

Дэлхийн Шуудан Холбооны Дүрмийн Наймдугаар Нэмэлт Протоколыг Соёрхон Батлах Тухай

Хүчин төгөлдөр

Дэлхийн Шуудан Холбооны Дүрмийн Наймдугаар Нэмэлт Протоколыг Соёрхон Батлах Тухай

2011-12-09, Улаанбаатар11-g-15

1 дугаар зүйл.

2008 онд Женев хотноо хуралдсан Дэлхийн шуудан холбооны Бүрэн Эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурлаар хэлэлцэж баталсан “Дэлхийн шуудан холбооны дүрмийн наймдугаар нэмэлт протокол”-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.