Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-geree › 2012 › Санхүүгийн Хамтын Ажиллагааны Хэлэлцээр, Зээлийн Хэлэлцээр Соёрхон Батлах Тухай

huuli-geree

Санхүүгийн Хамтын Ажиллагааны Хэлэлцээр, Зээлийн Хэлэлцээр Соёрхон Батлах Тухай

Хүчин төгөлдөр

Санхүүгийн Хамтын Ажиллагааны Хэлэлцээр, Зээлийн Хэлэлцээр Соёрхон Батлах Тухай

2012-05-18, Улаанбаатар12-g-08

1 дугаар зүйл.

2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Эрчим хүчний үр ашиг II” төслийн Зээлийн болон төслийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн Нэмэлт зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.