huuli-geree
Монгол Улсын Засгийн Газар Болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг Хоорондын Улаанбаатар Хотын 4-Р Цахилгаан Станцын Үр Ашгийг Дээшлүүлэх Төслийн Зээлийн Хэлэлцээр Гарчиг 1 Дүгээр Зүйл Зээл Хэсэг 1 Зээлийн Зориулалт, Хэмжээ Хэсэг 2 Зээлийн Хөрөнгийг Ашиглах 2 Дугаар Зүйл Зээлийг Эргэн Төлөх, Хүү Болон Урьдчилсан Төлбөр Хэсэг 1 Үндсэн Зээлийн Төлбөр Хэсэг 2 Хүү, Түүнийг Төлөх Арга Хэсэг 3 Урьдчилсан Төлбөр, Түүнийг Төлөх Арга 3 Дугаар Зүйл Тусгай Нөхцөл Хэсэг 1 Ерөнхий Журам, Нөхцөл Хэсэг 2 Худалдан Авах Ажиллагааны Журам Хэсэг 3 Төлбөр Хийх Журам Хэсэг 4 Зээлийн Зарцуулалт Хэсэг 5 Гарчиг, Нэр Хэсэг 6 Мэдэгдэл, Санал Хүсэлт Гаргах Хавсралт 1 Төслийн Тодорхойлолт Хавсралт 2 Зээлийн Хөрөнгийн Хуваарилалт Хавсралт 3 Зээлийн Төлбөрийн Хуваарь Хавсралт 4 Худалдан Авах Ажиллагааны Журам Хавсралт 5 Зээл Нөөцлөн Баталгаажуулах Журам Хавсралт 6 Зузаатгал Хийх Журам
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн Газар Болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг Хоорондын Улаанбаатар Хотын 4-Р Цахилгаан Станцын Үр Ашгийг Дээшлүүлэх Төслийн Зээлийн Хэлэлцээр Гарчиг 1 Дүгээр Зүйл Зээл Хэсэг 1 Зээлийн Зориулалт, Хэмжээ Хэсэг 2 Зээлийн Хөрөнгийг Ашиглах 2 Дугаар Зүйл Зээлийг Эргэн Төлөх, Хүү Болон Урьдчилсан Төлбөр Хэсэг 1 Үндсэн Зээлийн Төлбөр Хэсэг 2 Хүү, Түүнийг Төлөх Арга Хэсэг 3 Урьдчилсан Төлбөр, Түүнийг Төлөх Арга 3 Дугаар Зүйл Тусгай Нөхцөл Хэсэг 1 Ерөнхий Журам, Нөхцөл Хэсэг 2 Худалдан Авах Ажиллагааны Журам Хэсэг 3 Төлбөр Хийх Журам Хэсэг 4 Зээлийн Зарцуулалт Хэсэг 5 Гарчиг, Нэр Хэсэг 6 Мэдэгдэл, Санал Хүсэлт Гаргах Хавсралт 1 Төслийн Тодорхойлолт Хавсралт 2 Зээлийн Хөрөнгийн Хуваарилалт Хавсралт 3 Зээлийн Төлбөрийн Хуваарь Хавсралт 4 Худалдан Авах Ажиллагааны Журам Хавсралт 5 Зээл Нөөцлөн Баталгаажуулах Журам Хавсралт 6 Зузаатгал Хийх Журам
2013-11-15, Улаанбаатар14-g-01-mon
(2) дахь хэсгийг дараах байдлаар ойлгоно: (2) Зээлийн хэлэлцээрийн дагуу бүх зарцуулалт хийгдэж дууссан үед; (a) Ангилал хооронд дахин хуваарилалт хийснээр Үндсэн өр (I) ба Үндсэн өр (II)-ын хэмжээ өөрчлөгдөхөд хүрсэн бол ЖАЙКА нь Үндсэн өр (I) ба Үндсэн өр (II)–ын дахин хуваарилалт хийгдсэний дараах хэмжээг үндэс болгон Зээлийн хэлэлцээрт хавсаргасан эргэн төлөлтийн хуваарийг дахин тооцож нэмэлт, өөрчлөлт (цаашид ”Дахин тооцсон хуваарь” гэх) оруулна; (b) Хэрэв дээрх (a) хэсэгт заасан дахин хуваарилалт хийгдсэн бөгөөд эргэн төлөлтийн хуваарийн хэсэгчилсэн төлбөрийн хэмжээнд өөрчлөлт ороогүй ба хэрэв нийт зарцуулсан дүн нь Зээлийн нийт хэмжээнээс бага байх бол Зээлийн нийт хэмжээ ба нийт зарцуулсан хөрөнгийн зөрүүг Зээлийн хэлэлцээрт хавсаргасан эргэн төлөлтийн хуваарь, эсхүл Дахин тооцсон хуваарьт дурдсан үндсэн өрийн бүх дараалсан хэсэгчилсэн төлбөрөөс жигд хасч тооцно,; (c) Дээрх (a) болон/эсхүл (b) хэсэгт дурдсан тооцоо хийгдсэний дараа эдгээр бүх хэсэгчилсэн төлбөрийн хэсэг нэг бүрийн хэмжээ нь НЭГ МЯНГАН ЯПОН ИЕН (1000 иен)-ээс бага байвал хэсэгчилсэн төлбөрийн хамгийн эхний хэсгийн төлбөр дээр нэмж тооцно. (3) Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Зээл нөөцлөн баталгаажуулсны хураамж төлөгдөхгүй тул Ерөнхий нөхцөл, журмын зээл нөөцлөн баталгаажуулсны хураамжтай холбоотой зүйл, хэсгүүд, эсхүл бусад заалтыг хүчингүйд тооцно. (4) Ерөнхий нөхцөл, журмын Хэсэг 2.01(v) –ыг дараахь байдлаар уншина: “Алданги” гэдэг нь Зээлийн хэлэлцээрт заасан үндсэн төлбөр, хүү буюу бусад төлбөрүүдийг (Урьдчилсан төлбөр ба урамшуулал (Prepayment premium) хамаарахгүй) хугацаа хэтрүүлэн төлсөн тохиолдолд жилийн хоёр хувийг (2% ) Зээлийн хэлэлцээрт заасан хүү дээр нэмж Зээлдэгчээс ЖАЙКА-д төлбөр хийх өдрөөс хэтрүүлсэн өдрийг хүртэлх хугацааг тооцон төлөх төлбөрийг хэлнэ. ( 5 ) Ерөнхий нөхцөл, журмын Хэсэг
(1)-ийг дараах байдлаар томъёолно: Зээлийн үндсэн өрийн эргэн төлөлт, хүүгийн төлбөр болон бусад төлбөрүүд (Урьдчилсан төлбөр болон урамшуулал (prepayment premium)-ыг оролцуулахгүй) хугацаандаа төлөгдөхгүй хойшлогдсон тохиолдолд төлбөр төлөх өдөр өнгөрснөөс хойш төлөгдөөгүй үндсэн өрд Хэсэг 3.03-т тодорхойлсон хүүг тооцохгүй ба харин алданги тооцно. Ерөнхий нөхцөл, журмын
(1) дэх хэсэгт заасантай холбогдуулан Зээлдэгч нь Зээлтэй холбогдон хийгдэх үндсэн өрийн урьдчилгаа болон/эсхүл эргэн төлөлтийн төлбөр, хүү, мөн Зээлийн хэлэлцээрийн дагуу төлөх бусад бүх төлбөрийг Токио-Мицүбиши Ю-Эф-Жэй Банкны Төв салбар ( The Bank of Tokyo-Mitsubishi UFJ Ltd., Head Office,Japan)-д байршилтай “JICA-Loan” нэртэй 0207787 тоот дансанд шилжүүлнэ. Ерөнхий нөхцөл, журмын Хэсэг 3.10-ыг дараахь байдлаар уншина: Хэрэв Зээлдэгчийн төлсөн төлбөр Зээлийн хэлэлцээрт заасан төлбөл зохих нийт хэмжээнээс бага байвал Зээлдэгч нь тэрхүү төлсөн төлбөрийг дараах дарааллаар хуваарилахыг зөвшөөрнө. (i) Урьдчилсан төлбөр, (ii) Алданги, (iii) Урамшуулал (Prepayment premium) (iv) Хүү, (v) Үндсэн өр. Дээрхийг харгалзахгүйгээр ЖАЙКА ирсэн төлбөрийг өөрийн сонгосон дарааллаар хуваарилаж болно. (8) Ерөнхий нөхцөл, журмын Хэсэг 4.03. (3)-ыг дараахь байдлаар томъёолно: (3) Зээлдэгч нь Зээлийн хөрөнгөөс санхүүжих гэрээний гүйцэтгэгчийг шалгаруулах, эсхүл гэрээ байгуулах үйл ажиллагааны явцад авлигын буюу хууран мэхлэх үйлдэл гарсан талаар ЖАЙКА болон/эсхүл Зээлдэгч/Гүйцэтгэгч байгууллагад мэдээлэл өгсөн хувь хүн болон/эсхүл компанид шударга бус, таагүй байдлаар хандахгүй бөгөөд Гүйцэтгэгч байгууллага болон/эсхүл Хэрэгжүүлэгч байгууллагыг тийм хандлага гаргахгүй байхыг шаардана. (9) Ерөнхий нөхцөл, журмын Хэсэг 6.06. (11)-ийг дараахь байдлаар томъёолно: (11) Зээлдэгч нь төслийг хэрэгжүүлэхдээ ажилчдын болон олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, барилгын ажлын явцад ноцтой аюул осол гарахаас сэргийлэх талаар бүхий л хүчин чармайлт гаргах бөгөөд Гүйцэтгэгч байгууллага болон/эсхүл Хэрэгжүүлэгч байгууллагад нэгэн адил шаардлага тавина. Хэсэг 2. Худалдан авах ажиллагааны журам Ерөнхий нөхцөл, журмын 4.01 хэсэгт дурдсан бараа, ажил, зөвлөх үйлчилгээ худалдан авах ажиллагаанд энэхүү хэлэлцээрийн Хавсралт 4-т дурдсан Худалдан авах ажиллагааны журмыг удирдамж болгоно. Хэсэг 3. Зарцуулалт хийх журам Ерөнхий нөхцөл, журмын 5.01 хэсэгт дурдсан зарцуулалт хийх журам гэдэгт энэхүү хэлэлцээрийн Хавсралтуудад тусгагдсан Зээл нөөцлөн баталгаажуулах журам, Зузаатгал хийх журам болон Хөрөнгө шилжүүлэх журам тус тус хамаарна. Хэсэг 4. Зээлийн зарцуулалт Зээлдэгч нь Эрчим хүчний яамыг (цаашид “Гүйцэтгэгч байгууллага” гэх) төслийн гол зохицуулалтыг гүйцэтгэх байгууллагаар томилно. Зээлдэгчийн даалгаснаар гүйцэтгэгч байгууллага нь ДСЦ-4 ТӨХК-ийг (цаашид "Хэрэгжүүлэгч байгууллага" гэх) төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар томилно. Зээлдэгч төслийг хэрэгжүүлэхийн тулд зөвлөх компани ажиллуулахыг Хэрэгжүүлэгч байгууллагад даалгана. Зээлдэгч төслийг хэрэгжүүлэхийн тулд Зээлийн хөрөнгөөс Хэрэгжүүлэгч байгууллагад дамжуулан зээлдэж (цаашид ”дамжуулан зээлдэх” гэх) болно. Дамжуулан зээлдэх нөхцөл, журам нь Зээлийн хэлэлцээрт зааснаас дутуугүй таатай нөхцөлтэй байвал зохино. Зээлийн санхүүжилт нь төслийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй болсон тохиолдолд Зээлдэгч шаардлагатай хөрөнгийг гаргахаар шуурхай арга хэмжээ авна. Зээлдэгч нь төсөл бүрэн хэрэгжиж дуустал төслийн явцын тайланг ЖАЙКА-д улирал бүр (жил бүрийн 3, 6, 9 ба 12 дугаар сард) ЖАЙКА-аас шаардсан маягтын дагуу нарийвчлан гаргаж өгөхийг Хэрэгжүүлэгч байгууллагад даалгана. Зээлдэгч нь Төсөл бүрэн хэрэгжиж дууссаны дараа төслийн эцсийн тайланг шуурхай буюу ямар ч тохиолдолд зургаан (6) сараас хэтрүүлэлгүйгээр ЖАЙКА-аас шаардсан маягтын дагуу нарийвчлан гаргаж өгөхийг Хэрэгжүүлэгч байгууллагад даалгана. Хэсэг 5. Гарчиг, нэр Хэлэлцээрт дурдсан Гарчиг болон Зүйл, Хэсгийн нэр, гарчгийг зөвхөн хэрэглэхэд хялбар дөхөм болгох үүднээс оруулсан болно. Эдгээр нь Зээлийн хэлэлцээрийн бүрэлдэхүүн хэсэг биш бөгөөд Зээлийн хэлэлцээрийн бүтцэд нөлөөлөхгүй ба мөн хэлэлцээрийг тайлбарлахад авч үзэхгүй. Хэсэг 6. Мэдэгдэл, санал хүсэлт гаргах Ерөнхий нөхцөл, журмын 9.03 хэсгийн зорилгоор дараах хаягуудыг ашиглана: ЖАЙКА: Шуудангийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай-3, Бодь цамхаг- 7 дугаар давхар ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА /ЖАЙКА/-ИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР Хэнд: Төлөөлөгчийн газрын дарга ЗЭЭЛДЭГЧ: Шуудангийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гудамж-5/1 Засгийн газрын 2 дугаар байр Эдийн засгийн хөгжлийн яам Хэнд: Сайд ГҮЙЦЭТГЭГЧ АГЕНТЛАГ: Шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, ХУД, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо Засгийн газрын 14 дүгээр байр Эрчим хүчний яам Хэнд: Сайд Хэрэв дээрх хаяг буюу нэр өөрчлөгдвөл холбогдох тал нь нөгөө талдаа шинэ хаяг буюу нэрийг бичгээр яаралтай мэдэгдэнэ. ҮҮНИЙГ НОТЛОН, Зээлдэгч болон ЖАЙКА-ийн бүрэн эрх бүхий төлөөлөгчид дээр дурдсан өдөр (гарын үсэг зурах газрын нэр)-т энэхүү Зээлийн хэлэлцээрийг тэдний нэрийн өмнөөс зохих ёсоор байгуулав. МОНГОЛ УЛСЫН ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ _______________________ __________________ Гарын үсэг Гарын үсэг Эдийн засгийн хөгжлийн сайд Албан тушаал ХАВСРАЛТ 1 ТӨСЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ Хэсэг 1. Төслийн хураангуй Зорилго: Төслийн зорилго нь Улаанбаатарын 4 дүгээр цахилгаан станцад шинэ тоног төхөөрөмж суурилуулах замаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, найдвартай ажиллагааг ханган Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино. Төсөл хэрэгжүүлэх газар: Улаанбаатар хот Гүйцэтгэгч агентлаг: Эрчим хүчний яам Хэрэгжүүлэгч байгууллага: “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК Ажлын хүрээ: Шинэчлэлийн ажил Зөвлөх үйлчилгээ Зээлийн хөрөнгийг ХАВСРАЛТ 2-ын Хэсэг 1.-д заасан холбогдох ангилалуудад хуваарилагдсан зохих хэмжээнд хүртэл дээрх (a)болон (b)-д дурдсан ажилд зарцуулна. Хэсэг 2. Засгийн газрын төсвийн хязгаарлалт Зээлийн хөрөнгийн зарцуулалт нь Япон Улсын Засгийн газраас баталсан ЖАЙКА-ийн жилийн төсвийн хүрээнд хийгдэнэ. ХАВСРАЛТ 2 ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙН ХУВААРИЛАЛТ Хэсэг 1. Хуваарилалт Ангилал Хуваарилагдсан Зээлийн Санхүүжүүлэх хэмжээ(сая иен) зардлын хэмжээ (%) Шинэчлэлийн ажил 3,834 100% Зөвлөх үйлчилгээ 210 100% Магадлашгүй ажлын зардал 123 100% Нийт 4,201 Санамж: Дор дурдсан зардлыг зээлээс санхүүжүүлэхгүй: Захиргааны ерөнхий зардал Татвар, хураамж Газар болон бусад үл хөдлөх хөрөнгө худалдан авах Нөхөн төлбөр Бусад шууд бус зардал Ангилал (A) ба (B) –тэй холбогдолтой аливаа зарцуулалтын хувьд хэрэв Зээлдэгч болон ЖАЙКА өөрөөр харилцан тохироогүй бол санхүүжүүлэх зардлыг энэхүү хэсэгт заасан харгалзах Ангиллын хувь хэмжээгээр үржүүлж зарцуулах зардлын хэмжээг тооцно. Хэсэг 2. Зардлын өртөгт өөрчлөлт орсон тохиолдолд дахин хуваарилалт хийх Хэрэв Ангилал (A) болон (B)-д тусгагдсан ажлын өртөг нэмэгдэх тохиолдолд ЖАЙКА нь Зээлдэгчийн хүсэлтээр уг ангилалд бусад ангиллаас хөрөнгө шилжүүлэн хуваарилж тухайн нэмэгдсэн дүнтэй тэнцэх хөрөнгийг зээлээс санхүүжүүлнэ. Чингэхдээ бусад Ангилал дахь ажлын өртөгтэй холбоотойгоор ЖАЙКА-аас тодорхойлсон магадлашгүй ажлын шаардлагыг харгалзан үзнэ. ХАВСРАЛТ 3 ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН ХУВААРЬ Үндсэн өр (I)-ийг эргэн төлөх Төлбөр төлөх огноо Хэмжээ (япон иенээр) 2023 оны 11 дүгээр сарын 20 65,440,000 2023 оны 5 дугаар сарын 20-ноос 65,426,000 эхлэн 2053 оны 11 дүгээр сар хүртэл жил бүр 11 дүгээр сарын 20 ба 5 дугаар сарын 20-ны өдөр Хавсралт 2-ын Хэсэг 1-д дурдсан Ангилал (C)-д хуваарилагдсан зээлийн дүнг урьдчилсан байдлаар “Үндсэн өр I”-д хамруулав. Үндсэн өр (II)-ыг эргэн төлөх Төлбөр төлөх огноо Хэмжээ (япон иенээр) 2023 оны 11 дүгээр сарын 20 3,480,000 2023 оны 5 дугаар сарын 20-ноос 3,442,000 эхлэн 2053 оны 11 дүгээр сарын 20 хүртэл жил бүр 11 дүгээр сарын 20 ба 5 дугаар сарын 20-ны өдөр ХАВСРАЛТ 4 ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ Хэсэг 1. Зээлийн хөрөнгөөр хийгдэх худалдан авах ажиллагааны журам Зээлийн хөрөнгөөр санхүүжих зөвлөх үйлчилгээнээс бусад бүх бараа, үйлчилгээг худалдан авах ажиллагааг 2012 оны 4 дүгээр сард батлагдсан Японы албан ёсны тусламжийн (ODA) хөрөнгөөр санхүүжих Худалдан авах ажиллагааны журам (цаашид “Худалдан авах ажиллагааны журам” гэх)-ын дагуу зохион байгуулна. Зээлийн хөрөнгөөр санхүүжих зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох сонгон шалгаруулалтыг 2012 оны 4 дүгээр сард батлагдсан Японы Албан ёсны тусламжийн (ODA) хөрөнгөөр санхүүжих зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам (цаашид “Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам” гэх)-ын дагуу зохион байгуулна. Хэсэг 2. Эрх бүхий гарал үүслийн улс Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бүх бараа, үйлчилгээ (зөвлөх үйлчилгээ мөн хамаарна)-г худалдан авах эрх бүхий гарал үүслийн улс гэдэгт бүх улс орон, газар нутаг орно. Хэсэг 3. Зөвлөх үйлчилгээнээс бусад үйлчилгээ, бараа худалдан авахтай холбоотой шийдвэрийг ЖАЙКА-аас хянах тухай Энэхүү хэлэлцээрийн Хавсралт 2-ын Хэсэг 1-д тодорхойлсон Ангилал (A)-д хуваарилагдсан Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх гэрээний хувьд, Ерөнхий нөхцөл, журмын 4.02 хэсэгт заасны дагуу дараах үйл ажиллагааг ЖАЙКА-аас хянаж баталгаажуулна. Эдгээр гэрээний хувьд Худалдан авах ажиллагааны журмын Хэсэг 2.03 (1)-т заасан нэг үе шаттай, хоёр дугтуйт тендер шалгаруулалтын журмыг ашиглана. ТАВАН ЗУУН САЯ ЯПОН ИЕН (500,000,000 ¥)-ээс доошгүй үнийн дүнтэй аливаа гэрээний хувьд: Хэрэв Зээлдэгч Олон улсын нээлттэй тендер шалгаруулалтын журмаас өөр худалдан авах ажиллагааны журмыг хэрэглэх тохиолдолд “Худалдан авах ажиллагааны журмыг хянуулах тухай хүсэлт”-ийг (хавсаргасан Маягт 1-ийн дагуу) ЖАЙКА-д хүргүүлнэ. ЖАЙКА-аас шаардсан тохиолдолд Зээлдэгч нь худалдан авах ажиллагааны журамтай холбоотой бусад баримт бичгийг гаргаж өгнө. Хэрэв ЖАЙКА-аас хүсэлтийг татгалзах зүйлгүй бол хүсэлтийг тийнхүү зөвшөөрч буйгаа Зээлдэгчид мэдэгдэнэ. Урьдчилсан сонголт явуулж компаниудыг сонгосны дараа Зээлдэгч нь тэдгээр компанийн нэрсийн жагсаалт, шалгаруулсан үндэслэл, урьдчилсан сонгон шалгаруулалтын тайлан болон бусад холбогдох баримт бичгийг “Урьдчилсан сонгон шалгаруулалтын дүнг хянуулах тухай хүсэлт”-ийн хамт ЖАЙКА-д хүргүүлж хянуулна. ЖАЙКА-аас шаардсан тохиолдолд Зээлдэгч урьдчилсан сонгон шалгаруулалттай холбоотой бусад баримт бичгийг гаргаж өгнө. Хэрэв ЖАЙКА-аас дээрх баримт бичгийг татгалзах зүйлгүй бол тэр тухайгаа Зээлдэгчид мэдэгдэнэ. Нэг үе шаттай, хоёр дугтуйт тендер шалгаруулалтын журмыг хэрэглэсэн тохиолдолд Зээлдэгч санхүүгийн саналыг нээхээс өмнө техникийн саналын үнэлгээг ЖАЙКА-д хүргүүлж хянуулна. ЖАЙКА-аас шаардсан тохиолдолд Зээлдэгч бусад холбогдох баримт бичгийг гаргаж өгнө. Хэрэв ЖАЙКА-аас татгалзах зүйлгүй бол тэр тухайгаа Зээлдэгчид мэдэгдэнэ. “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлэхээс өмнө Зээлдэгч тендерийн үнэлгээний тайлан болон гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг “Тендерийн үнэлгээний тайлан болон гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг хянуулах тухай хүсэлт”-ийн хамт ЖАЙКА-д хүргүүлж хянуулна. (Хэрэв дээрх (iii) дэд заалтад дурдсан тендер шалгаруулалтыг явуулсан бол “Тендерийн үнэлгээний тайлан”-г цаашид “Санхүүгийн саналын үнэлгээний тайлан” гэж ойлгоно.) ЖАЙКА-аас шаардсан тохиолдолд Зээлдэгч тендерийн баримт бичиг зэрэг үнэлгээтэй холбоотой бусад баримт бичгийг гаргаж өгнө. Хэрэв ЖАЙКА-аас татгалзах зүйлгүй бол тэр тухайгаа Зээлдэгчид мэдэгдэнэ. Худалдан авах ажиллагааны журмын Хэсэг 5.10-т заасны дагуу Зээлдэгч бүх тендерээс татгалзах, эсхүл гэрээний үнийг төсөвт өртөгт багтаах зорилгоор хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчтой хэлэлцээ хийх (эсхүл ийм хэлэлцээ амжилтгүй болсон тохиолдолд дараагийн хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчтой хэлэлцээ хийх) тохиолдолд тэрхүү үндэслэлийн талаар ЖАЙКА-д мэдэгдэж, зөвшөөрөл авна. Хэрэв ЖАЙКА-аас татгалзах зүйлгүй бол тэр тухайгаа Зээлдэгчид мэдэгдэнэ. Дахин тендер шалгаруулалт зарласан тохиолдолд бүхий л үйл ажиллагааг (i)-(iv) дэд заалтын дагуу явуулна. Гэрээ байгуулсны дараа Зээлдэгч түүнийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө зохих ёсоор баталгаажуулсан гэрээний хувийг (хавсаргасан Маягт2-ын дагуу) “Гэрээг хянуулахтухай хүсэлт”-ийн хамт ЖАЙКА-д хүргүүлж хянуулна. ЖАЙКА-аас шаардсан тохиолдолд Зээлдэгч гэрээтэй холбоотой бусад баримт бичгийг гаргаж өгнө. Хэрэв ЖАЙКА нь гэрээг Зээлийн хэлэлцээрт нийцсэн гэж үзвэл тэр тухайгаа Зээлдэгчид мэдэгдэнэ. ЖАЙКА-аас хянаж зөвшөөрсөн гэрээнд ямар нэг өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох тохиолдолд ЖАЙКА-аас урьдчилан бичгээр зөвшөөрөл авна.Тийм боловч, хэрэв гэрээнд зарчмын чухал өөрчлөлт орохгүй буюу гэрээний үнэ өөрчлөгдөхгүй бол ЖАЙКА-аас зөвшөөрөл авах шаардлагагүй. Дээрх (vii) дэд заалтад заасныг үл харгалзан, ЖАЙКА-аар урьдчилан хянуулж зөвшөөрөл авсан гэрээний үнэд тухайн гэрээний заалт (үнийн өсөлтийн тухай заалт, эсхүл эхний загварын хэмжээг өөрчлөх г.м)-ын дагуу тохируулга хийх тохиолдолд Зээлдэгч нь ЖАЙКА-аас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр гэрээний үнэд тохируулга хийж болох ба чингэхдээ өөрчлөлт хийсэн даруйд тэр тухай ЖАЙКА-д бичгээр мэдэгдэнэ. НЭГ ТЭРБУМ ЯПОН ИЕН (1,000,000,000¥ )-ээс доошгүй үнийн дүнтэй аливаа гэрээний хувьд: Дээрх (а)(i)–(viii)-д заасан бүх журмыг мөрдөхийн зэрэгцээ дор дурдсан арга хэмжээг авна. Урьдчилсан сонголтын урилгыг зарлан мэдээлэхээс өмнө Зээлдэгч урьдчилсан сонголтын баримт бичиг болон үнэлгээний шалгуур үзүүлэлтийг ЖАЙКА-д хүргүүлж хянуулна. ЖАЙКА-аас шаардсан тохиолдолд Зээлдэгч урьдчилсан сонгон шалгаруулалттай холбоотой бусад баримт бичгийг гаргаж өгнө. Хэрэв ЖАЙКА-аас дээрх баримт бичгийг татгалзах зүйлгүй бол тэр тухайгаа Зээлдэгчид мэдэгдэнэ. Зээлдэгч дээр дурдсан баримт бичигт зарчмын өөрчлөлт оруулах тохиолдолд тэдгээрийг холбогдох оролцогчдод хүргүүлэхээс өмнө ЖАЙКА-аас урьдчилан зөвшөөрөл авна. ГУРВАН ТЭРБУМ ЯПОН ИЕН (3,000,000,000¥ )-ээс доошгүй үнийн дүнтэй гэрээний хувьд: Дээрх (a)(i)-(viii) дахь заалт болон (b)-д заасан бүх журмыг мөрдөхийн зэрэгцээ дор дурдсан арга хэмжээг авна. Тендерийн урилгыг зарлан мэдээлэхээс өмнө Зээлдэгч тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, тендерийн маягт, тендерийн үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд, гэрээний төсөл, техникийн тодорхойлолт, зураг төсөл зэрэг болон тендер шалгаруулалттай холбоотой бусад баримт бичгийг ЖАЙКА-д хүргүүлж хянуулна. ЖАЙКА-аас шаардсан тохиолдолд Зээлдэгч тендер шалгаруулалттай холбоотой бусад баримт бичгийг ЖАЙКА-д гаргаж өгнө. Хэрэв ЖАЙКА-аас дээрх баримт бичгийг татгалзах зүйлгүй бол тэр тухайгаа Зээлдэгчид мэдэгдэнэ. Зээлдэгч дээр дурдсан баримт бичигт зарчмын өөрчлөлт оруулах тохиолдолд тэдгээрийг тендерт оролцогчдод хүргүүлэхээс өмнө ЖАЙКА-аас урьдчилан зөвшөөрөл авна. ТАВАН ЗУУН САЯ япон иен (500,000,000¥ )-ээс доош үнийн дүнтэй аливаа гэрээний хувьд: ЖАЙКА-аас шаардсан тохиолдолд Зээлдэгч худалдан авах ажиллагаатай холбоотой баримт бичгийг хүргүүлнэ. Дээрх (i) заалтад заасныг үл харгалзан, Олон улсын нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэсэн тохиолдолд дараах арга хэмжээг авна: Гэрээ байгуулсны дараа Зээлдэгч түүнийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө зохих ёсоор баталгаажуулсан гэрээний хувийг ( хавсаргасан Маягт 3-ын дагуу) “Гэрээг хянуулах тухай хүсэлт”-ийн хамт ЖАЙКА-д хүргүүлнэ. Хэрэв ЖАЙКА гэрээг Зээлийн хэлэлцээрт нийцсэн гэж үзвэл тэр тухайгаа Зээлдэгчид “Гэрээний тухай мэдэгдэл”-ээр мэдэгдэнэ. ЖАЙКА-аас шаардсан тохиолдолд Зээлдэгч гэрээтэй холбоотой бусад баримт бичгийг гаргаж өгнө. ЖАЙКА-аас хянаж зөвшөөрсөн гэрээнд ямар нэг өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох тохиолдолд ЖАЙКА-аас урьдчилан бичгээр зөвшөөрөл авна. Тийм боловч, хэрэв гэрээнд зарчмын чухал өөрчлөлт орохгүй буюу гэрээний үнэ өөрчлөгдөхгүй бол ЖАЙКА-аас зөвшөөрөл авах шаардлагагүй. Дээрх (ii) дэд заалтад заасныг үл харгалзан, ЖАЙКА-аар урьдчилан хянуулж зөвшөөрөл авсан гэрээний үнэд тухайн гэрээний заалт (үнийн өсөлтийн тухай заалт, эсхүл эхний загварын хэмжээг өөрчлөх г.м)-ын дагуу тохируулга хийх тохиолдолд Зээлдэгч нь ЖАЙКА-аас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр гэрээний үнэд тохируулга хийж болох ба чингэхдээ өөрчлөлт хийсэн даруйд тэр тухай ЖАЙКА-д бичгээр мэдэгдэнэ. Хэсэг 4. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгохтой холбоотой шийдвэрийг ЖАЙКА-аас хянах тухай ХАВСРАЛТ 2-ын 1 дүгээр хэсэгт тодорхойлсон Ангилал (B)-д хуваарилагдсан Зээлийн хөрөнгөөр санхүүжих гэрээнүүдийн хувьд Ерөнхий нөхцөл, журмын 4.02 хэсэгт заасны дагуу дараах үйл ажиллагааг ЖАЙКА-аас хянаж баталгаажуулна. Үүнд: Зөвлөхөөс сөнөлөө ирүүлэхийг урихаас өмнө Зээлдэгч нь зөвлөхийн хураангуй жагсаалт, саналын урилгыг ЖАЙКА-д хүргүүлж хянуулна. ЖАЙКА-аас шаардсан тохиолдолд Зээлдэгч бусад баримт бичгүүдийг ЖАЙКА-д явуулна. ЖАЙКА-д дээрх баримт бичгүүдтэй холбоотой татгалзах зүйлгүй бол үүнийгээ Зээлдэгчид мэдэгдэнэ. Зээлдэгч дээр дурдсан баримт бичгүүдтэй холбогдолтой ямар нэг өөрчлөлт оруулах тохиолдолд ЖАЙКА-аас урьдчилан бичгээр зөвшөөрөл авна. Зөвлөхийн зааврын 3.02 дугаар хэсэгт дурдсан Чанар ба үнэд суурилсан арга (хосолмол үнэлгээний арга)-ыг хэрэглэх тохиолдолд Зээлдэгч санхүүгийн саналыг нээхээс өмнө техникийн саналын үнэлгээг техникийн саналын үнэлгээг хянуулах хүсэлтийг ЖАЙКА-д хүргүүлж хянуулна. ЖАЙКА-аас шаардсан тохиолдолд Зээлдэгч бусад баримт бичгийг ЖАЙКА-д явуулна. ЖАЙКА-д татгалзах зүйлгүй бол тэр тухайгаа Зээлдэгчид Техникийн саналын үнэлгээний тухай мэдэгдэлээр мэдэгдэнэ. Хамгийн сайн үнэлэгдсэн зөвлөхтэй гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлэхээс өмнө Зээлдэгч үнийн саналын үнэлгээг ЖАЙКА-д Зөвлөх шалгаруулах үнэлгээний тайланг хянан үзэх хүсэлтийн хамт явуулна. ЖАЙКА-аас шаардсан тохиолдолд Зээлдэгч бусад баримт бичгийг ЖАЙКА-д хүргүүлнэ. ЖАЙКА татгалзах зүйлгүй бол тэр тухайгаа Зөвлөх шалгаруулах үнэлгээний тайлантай холбогдолтой мэдэгдлээр мэдэгдэнэ. Хэрэв Зээлдэгч Зөвлөхийн зааврын 3.01(4) хэсэгт заасан нэг эх үүсвэрийн аргыг хэрэглэх тохиолдолд уг аргыг сонгох болсон үндэслэл болон саналын урилгын талаар ЖАЙКА-д бичгээр мэдэгдэнэ. ЖАЙКА-аас зөвшөөрөл авсаны дараа Зээлдэгч тухайн зөвлөхөд Үнийн санал авах урилгыг илгээнэ. Хэрэв Зээлдэгч Зөвлөхийн үнийн саналыг хүлээн зөвшөөрвөл зээлийн нөхцлүүдийн талаар (санхүүгийн нөхцөл мөн хамаарна) хэлэлцэж болно. Гэрээг байгуулсны дараа Зээлдэгч түүнийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө зохих ёсоор баталгаажуулсан гэрээний хувийг (хавсаргасан Маягт 3-ын дагуу) “Гэрээг хянуулах тухай хүсэлт”-ийн хамт ЖАЙКА-д хүргүүлнэ. ЖАЙКА-аас шаардсан тохиолдолд, Зээлдэгч гэрээтэй холбоотой бусад баримт бичгийг гаргаж өгнө. Хэрэв ЖАЙКА гэрээг Зээлийн хэлэлцээрт нийцсэн гэж үзвэл тэр тухайгаа Зээлдэгчид мэдэгдэнэ. ЖАЙКА-аас хянаж зөвшөөрсөн гэрээнд ямар нэг өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох тохиолдолд ЖАЙКА-аас урьдчилан бичгээр зөвшөөрөл авна. Тийм боловч, хэрэв гэрээнд зарчмын чухал өөрчлөлт орохгүй буюу гэрээний үнэ өөрчлөгдөхгүй бол ЖАЙКА-аас зөвшөөрөл авах шаардлагагүй Дээрх (vi) дэд заалтад заасныг үл харгалзан, ЖАЙКА-аар урьдчилан хянуулж зөвшөөрөл авсан гэрээний үнэд тухайн гэрээний заалт (үнийн өсөлтийн тухай заалт, эсхүл эхний загварын хэмжээг өөрчлөх г.м)-ын дагуу тохируулга хийх тохиолдолд Зээлдэгч нь ЖАЙКА-аас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр гэрээний үнэд тохируулга хийж болох бөгөөд чингэхдээ өөрчлөлт хийсэн даруйд тэр тухай ЖАЙКА-д бичгээр мэдэгдэнэ. Маягт № 1 Огноо: Дугаар: ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА /ЖАЙКА/-ИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР Хэнд: Төлөөлөгчийн газрын дарга Ноёд, Хатагтай нараа, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ ХЯНУУЛАХ ТУХАЙ ХҮСЭЛТ Утга: 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх төслийн Зээлийн хэлэлцээр MON-P10 Бид дээр дурдсан Зээлийн хэлэлцээрийн холбогдох заалтыг үндэслэн Худалдан авах ажиллагааны журмыг хянуулахаар хавсралтаар хүргүүлж байна. Та бүхэн зөвшөөрч буй эсэхээ мэдэгдвэл таатай байна. Хүндэтгэсэн, __________________-ыг төлөөлж (Зээлдэгчийн нэр) __________________ (Эрх бүхий төлөөлөгчийн баталгаат гарын үсэг) Хавсралт Төслийн нэр Худалдан авах ажиллагааны журам ( ) Олон улсын (дотоодын )хязгаарлагдмал тендер шалгаруулалт ( ) Олон улсын (дотоодын) харьцуулсан тендер шалгаруулалт (харьцуулалтын арга) ( ) Шууд гэрээ байгуулах ( ) Бусад ( ) Худалдан авах ажиллагааны журмыг сонгосон шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлах (Жишээлбэл, техникийн асуудал, эдийн засгийн хүчин зүйлс, туршлага, чадавхи г.м ) Нийлүүлэгчийн нэр, харьяалал (Олон улсын (дотоодын) хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах болон Шууд гэрээ байгуулах үед) Тооцоолж буй гэрээний үнийн дүн Гадаад валютаар Дотоодын мөнгөн тэмдэгтээр Гэрээгээр хийгдэх гол ажил Гэрээний төрөл ( ) Түлхүүр гардуулах гэрээ ( ) Зураг төсөл боловсруулах, барих гэрээ ( ) Барилга угсралтын ажлын гэрээ ( ) Бараа, тоног төхөөрөмж, материал худалдан авах ( ) Үйлчилгээ худалдан авах ( ) Бусад Хугацаа Гэрээ байгуулах огноо Бараа нийлүүлэх огноо болон/эсхүл ажил, үйлчилгээг эхлэх огноо Дуусах огноо (бараа нийлүүлэх, эсхүл барилга угсралтын ажил дуусах) Маягт № 2 Огноо: Дугаар: ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА /ЖАЙКА/-ИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР Хэнд: Төлөөлөгчийн газрын дарга Ноёд, хатагтай нараа, ГЭРЭЭГ ХЯНУУЛАХ ТУХАЙ ХҮСЭЛТ Утга:(хэлэлцээрт гарын үсэг зурсан огноо)-ны өдөр байгуулсан Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх төслийн Зээлийн хэлэлцээр MON-P10 Бид дээр дурдсан Зээлийн хэлэлцээрийн холбогдох заалтыг үндэслэн Гэрээний баталгаажсан хувийг хянуулахаар хүргүүлж байна. Гэрээний нарийвчилсан мэдээллийг дор дурдав: Гэрээний нэр, дугаар:___________________________________________ Нийлүүлэгчийн нэр, харьяалал:____________________________________ Нийлүүлэгчийн хаяг:_______________________________________________ Захиалагчийн нэр: ________________________________________________ Гэрээний үнийн дүн:_______________________________________________ Санхүүжүүлэх зардал:_______________________________________________ Санхүүжилт хийгдсэн үнийн дүн:_____________________________________ (санхүүжүүлэх зардлын эзлэх хувь%______ ) Барааны тодорхойлолт, гарал үүсэл:_______________________________ (Нийлүүлэгч нь хамтарсан компани байх тохиолдолд) Хамтарсан компани нэг бүрийн нэр, харьяалал, хаяг (A компани)_______________________________________________________ (B компани)_______________________________________________________ Та бүхэн Гэрээг зөвшөөрч буй эсэхээ бичгээр мэдэгдвэл таатай байна. Хүндэтгэсэн, ______________________-ыг төлөөлж (Зээлдэгчийн нэр) _____________________ (Эрх бүхий төлөөлөгчийн баталгаат гарын үсэг) Маягт № 3 Огноо: Дугаар: ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА /ЖАЙКА/-ИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР Хэнд: Төлөөлөгчийн газрын дарга Ноёд, хатагтай нараа, ГЭРЭЭГ ХЯНУУЛАХ ТУХАЙ ХҮСЭЛТ (Зөвлөх үйлчилгээ) Утга:2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх төслийн Зээлийн Хэлэлцээр MON-P10 Бид дээр дурдсан Зээлийн хэлэлцээрийн холбогдох заалтыг үндэслэн Гэрээний баталгаажсан хувийг хянуулахаар хүргүүлж байна. Гэрээний нарийвчилсан мэдээллийг дор дурдав: Гэрээний нэр, дугаар:___________________________________________ Нийлүүлэгчийн нэр, харьяалал:____________________________________ Нийлүүлэгчийн хаяг:_______________________________________________ Захиалагчийн нэр: ________________________________________________ Гэрээний үнийн дүн:_______________________________________________ Санхүүжүүлэх зардал:_______________________________________________ Санхүүжилт хийгдсэн үнийн дүн:_____________________________________ (санхүүжүүлэх зардлын эзлэх хувь%______ ) Барааны тодорхойлолт, гарал үүсэл:_______________________________ (Нийлүүлэгч нь хамтарсан компани байх тохиолдолд) Хамтарсан компани нэг бүрийн нэр, харъяалал, хаяг (A компани)_______________________________________________________ (B компани)_______________________________________________________ Та бүхэн Гэрээг зөвшөөрч буй эсэхээ бичгээр мэдэгдвэл таатай байна. Хүндэтгэсэн, ______________________-ыг төлөөлж (Зээлдэгчийн нэр) _____________________ (Эрх бүхий төлөөлөгчийн баталгаат гарын үсэг) ХАВСРАЛТ 5 ЗЭЭЛ НӨӨЦЛӨН БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ Монгол Улсын мөнгөн тэмдэгтээс бусад олон улсад чөлөөтэй хөрвөх валютаар тооцож байгуулсан гэрээний тодорхой хэсгийн хүрээнд нийлүүлэгчээс бараа, үйлчилгээ худалдан авахад зориулж Зээлийн хөрөнгөөс зарцуулалт хийхэд 2012 оны 8 дугаар сард батлагдсан Японы хөгжлийн албан ёсны тусламжийн Зээлийн зээл нөөцлөн баталгаажуулах журмын гарын авлага (цаашид “Зээл нөөцлөн баталгаажуулах гарын авлага” гэх), түүний нэмэлт, өөрчлөлтийг баримтлах бөгөөд үүнд мөн дараах нэмэлт заалт үйлчилнэ: Зээл нөөцлөн баталгаажуулах гарын авлагад дурдсан төлбөр төлөгч гадаад тооцооны банк нь Токио Мицүбиши Ю-Эф-Жэй банк байна. ХАВСРАЛТ 6 ЗУЗААТГАЛ ХИЙХ ЖУРАМ Нийлүүлэгчид төлсөн төлбөрийг нөхөн төлөх зорилгоор Зээлийн хөрөнгөөс зузаатгал хийхэд 2012 оны 8 дугаар сард батлагдсан Японы хөгжлийн албан ёсны тусламжийн Зээлийн зузаатгал хийх гарын авлага (цаашид “Зузаатгал хийх гарын авлага” гэх), түүний нэмэлт, өөрчлөлтийг баримтлах ба дараах нэмэлт заалт үйлчилнэ. Зузаатгах хийх гарын авлага болон энэ хавсралтад дурдсан төлбөр төлөгч гадаад тооцооны банк нь Токио Мицүбиши Ю-Эф-Жэй банк байна. Зузаатгал хийх гарын авлагад дурдсан төлбөр хүлээн авагч гадаад тооцооны банк нь Монголбанк байна. Зузаатгал хийх гарын авлагын 2.01(b) хэсэгт заасан төлбөр нэг бүр болон түүний зориулалтыг нотлох баримтад дараах бичиг баримт хамаарна: Бараа ачуулсан буюу нийлүүлсэн нийлүүлэгчид төлөх төлбөрийн хувьд: Нийлүүлсэн буюу ачуулсан, эсхүл нийлүүлэх буюу ачуулах явцад байгаа барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнийн дүнг зааж нийлүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл болон хэрэв байгаа бол нэхэмжлэлд дурдсан барааг ачуулсан буюу нийлүүлснийг нотлох ачааны дагалдах хуудас, эсхүл адилтгах баримт; Нийлүүлэгчээс ирүүлсэн төлбөрийн огноо, дүнг заасан баримт, эсхүл нийлүүлэгчид төлбөр төлсөнийг нотлох төлбөрийн огноо, дүнг заасан шилжих вексель буюу адилтгах баримт. Барилга угсралтын ажлын гэрээний төлбөрийн хувьд: Гүйцэтгэгч нь ажлыг холбогдох гэрээний нөхцөл, журмын дагуу хангалттай сайн гүйцэтгэснийг үндэслэн төсөл Хэрэгжүүлэгч байгууллагын Ерөнхий инженер, эсхүл төслийн ажилтны баталгаажуулсан, гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг хангалттай хэмжээнд нотлон харуулахуйц, нэхэмжилж буй мөнгөн дүнг заасан төлбөрийн мэдүүлэг,тооцооны хуудас эсхүл нэхэмжлэх. Ийм баталгаажуулах тодорхойлолтыг төлбөрийн мэдүүлэг, тооцооны хуудас, эсхүл нэхэмжлэхээс тусад нь хийж болно. Гүйцэтгэгчээс ирүүлсэн төлбөрийн огноо, дүнг заасан баримт, хүчингүй болгосон банкны чек, эсхүл гүйцэтгэгчидтөлбөр төлсөнийг нотлох төлбөрийн огноо, дүнг заасан төлбөрийн даалгавар буюу адилтгах баримт. Зөвлөх үйлчилгээний төлбөрийн хувьд: Зөвлөхийн үзүүлсэн үйлчилгээ, гүйцэтгэсэн хугацаа болон төлбөл зохих төлбөрийн хэмжээг нарийвчлан зааж ирүүлсэн төлбөрийн мэдүүлэг; Зөвлөхөөс ирүүлсэн төлбөрийн огноо, дүнг заасан баримт, хүчингүй болгосон банкны чек, эсхүл зөвлөхөд төлбөр төлсөнийг нотлох төлбөрийн огноо, дүнг заасан төлбөрийн даалгавар буюу адилтгах баримт. Бусад үйлчилгээний төлбөрийн хувьд: Үйлчилгээ үзүүлэгч этгээдээс үзүүлсэн үйлчилгээ болон төлбөрийн хэмжээг тодорхой зааж ирүүлсэн төлбөрийн мэдүүлэг, тооцооны хуудас, эсхүл нэхэмжлэл; Үйлчилгээ үзүүлэгч этгээдээс ирүүлсэн төлбөрийн огноо, дүнг заасан баримт, хүчингүй болгосон банкны чек, эсхүл үйлчилгээ үзүүлэгчид төлбөр төлсөнийг нотлох төлбөрийн огноо, дүнг заасан төлбөрийн даалгавар буюу адилтгах баримт. Санамж: Хэрэв энэ үйлчилгээ нь бараа импортоор оруулахтай хамааралтай (ачаа тээвэр, даатгалын төлбөр г.м) байвал тэдгээр үйлчилгээг ЖАЙКА-аас санхүүжүүлсэн буюу санхүүжүүлэх тодорхой төрлийн бараанд холбон хамруулах бололцоог бүрдүүлэх үүднээс зохих мэдээлэл лавлагааг ЖАЙКА-д өгнө. Энд хавсаргасан SSP(T/R) маягт нь Зузаатгах хийх гарын авлагад хавсаргасан SSP(R) маягтыг орлоно. Зузаатгал хийх гарын авлагын 2.03 хэсэгт заасныг үл харгалзан Зузаатгал хийх хүсэлтэд заасан үнийн дүнг Япон иенээр илэрхийлнэ. ХАВСРАЛТ 7 ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ Зээлийн хөрөнгөөс нийлүүлэгчид төлөх төлбөрийг санхүүжүүлэхэд 2012 оны 8 дугаар сард батлагдсан Японы Хөгжлийн албан ёсны тусламжийн Зээлийн хөрөнгө шилжүүлэх журмын тухай гарын авлага (цаашид “Хөрөнгө шилжүүлэх гарын авлага” гэх), түүний нэмэлт, өөрчлөлтийг баримтлах бөгөөд үүнд дараах нэмэлт заалт мөн үйлчилнэ. Энэ хавсралт болон Хөрөнгө шилжүүлэх гарын авлагад дурдсан төлбөр төлөгч гадаад тооцооны банк нь Токио хотын Токио Мицүбиши Ю-Эф-Жэй банк байна. Энэ хавсралт болон Хөрөнгө шилжүүлэх гарын авлагад дурдсан төлбөр хүлээн авагч гадаад тооцооны банк нь Монгол банк байна. Хөрөнгө шилжүүлэх гарын авлагад дурдсан Зээлдэгч орны дотоодын мөнгөн тэмдэгт нь төгрөг байна. Хөрөнгө шилжүүлэх гарын авлагын
(1)(d) болон 4.02. (1)(d) хэсэгт заасан төлбөр нэг бүрийг болон түүний ашиглалтыг нотлох баримтад дараах хамаарна: Бараа ачуулах буюу нийлүүлэхэд зориулж нийлүүлэгчид төлөх төлбөрийн хувьд: Нийлүүлсэн буюу ачуулсан, эсхүл нийлүүлэх буюу ачуулах явцад байгаа барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнийн дүнг зааж нийлүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл болон хэрэв байгаа бол нэхэмжлэлд дурдсан барааг ачуулсан буюу нийлүүлснийг нотлох ачааны дагалдах хуудас, эсхүл адилтгах баримт. Барилга угсралтын ажлын гэрээний төлбөрийн хувьд: Гүйцэтгэгч нь ажлыг холбогдох гэрээний нөхцөл, журмын дагуу хангалттай сайн гүйцэтгэснийг үндэслэн төсөл Хэрэгжүүлэгч байгууллагын Ерөнхий инженер, эсхүл төслийн ажилтны баталгаажуулсан, гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг хангалттай хэмжээнд нотлон харуулахуйц, нэхэмжилж буй мөнгөн дүнг заасан төлбөрийн мэдүүлэг,тооцооны хуудас эсхүл нэхэмжлэх. Ийм баталгаажуулах тодорхойлолтыг төлбөрийн мэдүүлэг, тооцооны хуудас, эсхүл нэхэмжлэхээс тусад нь хийж болно. Зөвлөх үйлчилгээний төлбөрийн хувьд: Зөвлөхийн үзүүлсэн үйлчилгээ, гүйцэтгэсэн хугацаа болон төлбөл зохих төлбөрийн хэмжээг нарийвчлан зааж ирүүлсэн төлбөрийн мэдүүлэг Бусад үйлчилгээний төлбөрийн хувьд: Үйлчилгээ үзүүлэгч этгээдээс үзүүлсэн үйлчилгээ болон төлбөрийн хэмжээг тодорхой зааж ирүүлсэн төлбөрийн мэдүүлэг, тооцооны хуудас, эсхүл нэхэмжлэл. Санамж: Хэрэв энэ үйлчилгээ нь бараа импортоор оруулахтай хамааралтай (ачаа тээвэр, даатгалын төлбөр г.м) байвал тэдгээр үйлчилгээг ЖАЙКА-аас санхүүжүүлсэн буюу санхүүжүүлэх тодорхой төрлийн бараанд холбон хамруулах бололцоог бүрдүүлэх үүднээс зохих мэдээлэл лавлагааг ЖАЙКА-д өгнө.