huuli-geree
Ялтан Шилжүүлэх Тухай Конвенцид Нэгдэн Орох Тухай
Хүчин төгөлдөрЯлтан Шилжүүлэх Тухай Конвенцид Нэгдэн Орох Тухай
2015-11-20, Улаанбаатар15-g-28
Европын зөвлөлөөс Страсбург хотноо 1983 оны 03 дугаар сарын 21-ний өдөр баталсан Ялтан шилжүүлэх тухай конвенцид Засгийн газрын өргөн мэдүүлснээр нэгдэн орсугай.
Энэ конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан дараах зүйлийг Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсүгэй: 1/Монгол Улсын хувьд “иргэн” гэсэн нэр томьёог дотоодын хууль тогтоомжид зааснаар ойлгоно; 2/Монгол Улсын дотоодын хууль тогтоомжид заасан байгууллага ялтан шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах буюу илгээх бөгөөд тус байгууллага нь шаардлагатай тохиолдолд дипломат суваг ашиглаж болно; 3/конвенцийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “а”-д заасан журам нь Монгол Улс хэлэлцэн тохирогч бусад талуудтай харилцахад үйлчлэхгүй; 4/конвенцийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар ялтныг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх тохиолдолд энэ тухайгаа урьдчилан мэдэгдэх шаардлагатай; 5/ялтан шилжүүлэх тухай хүсэлт, холбогдох бичиг баримтын монгол эсхүл англи хэлнээ хөрвүүлсэн орчуулгыг хавсаргасан байх шаардлагатай.