Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-geree › 2019 › Санхүүжилтийн Хэлэлцээр Болон Зээлийн Гэрээ Соёрхон Батлах Тухай

huuli-geree

Санхүүжилтийн Хэлэлцээр Болон Зээлийн Гэрээ Соёрхон Батлах Тухай

Хүчин төгөлдөр

Санхүүжилтийн Хэлэлцээр Болон Зээлийн Гэрээ Соёрхон Батлах Тухай

2019-12-20, Улаанбаатар19-g-26

1 дугаар зүйл.

“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.