huuli-geree
Конвенц Соёрхон Батлах Тухай
Хүчин төгөлдөрКонвенц Соёрхон Батлах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-g-04
“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц” /цаашид “конвенц” гэх/-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр дараах тайлбар, мэдэгдэлтэйгээр соёрхон баталсугай:
Конвенцын 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн а) заалтыг үндэслэн Монгол Улс өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд конвенцын 3 дугаар зүйлийг бүхэлд нь хэрэглэхгүй байх;
Конвенцын 5 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улс өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд конвенцын 5 дугаар зүйлийг бүхэлд нь хэрэглэхгүй байх;
Конвенцын 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн дагуу мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Татварын асуудлаарх Талуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон эдийн засгийн харилцааг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэхийг зорьж,” гэж заасныг Монгол Улс өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд хэрэглэхээр сонгох;
Конвенцын 7 дугаар зүйлийн 17 дахь хэсгийн b), d)-д тус тус заасны дагуу мөн зүйлийн 4 дэх хэсгийг Монгол Улс өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд хэрэглэхээр сонгох;
Конвенцын 9 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн дагуу мөн зүйлийн 4 дэх хэсгийг Монгол Улс өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд хэрэглэхээр сонгох;
Конвенцын 13 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн дагуу мөн зүйлийн 1 дэх хэсгийн Хувилбар А-д заасныг Монгол Улс өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд хэрэглэхээр сонгох;
Конвенцын 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн а) заалтыг үндэслэн Монгол Улс мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг агуулсан өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд конвенцын 17 дугаар зүйлийг бүхэлд нь хэрэглэхгүй байх;
Конвенцын 18 дугаар зүйлийн дагуу Монгол Улс конвенцын 6 дугаар бүлгийг бүхэлд нь хэрэглэхгүй байх.
Энэ конвенцод нэгдэн орсонтой холбогдуулан энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-1.8 дахь хэсэгт заасныг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсүгэй.