huuli-nemelt
Х У У Л Ь Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХ У У Л Ь Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1994-01-14, Улаанбаатар1994-01-14
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2, 5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт:¶3. Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:
¶1/ Монгол Улсын Байгаль орчны яам
¶2/ Монгол Улсын Батлан хамгаалах яам
¶3/ Монгол Улсын гадаад харилцааны яам
¶4/ Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яам
¶5/ Монгол Улсын Сангийн яам
¶6/ Монгол Улсын Соёлын яам
¶7/ Монгол Улсын Худалдаа, үйлдвэрийн яам
¶8/ Монгол Улсын Хууль зүйн яам
¶9/ Монгол Улсын Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам
¶10/ Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам
¶11/ Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яам
¶12/ Монгол Улсын Эрүүл мэндийн яам
¶13/ Монгол Улсын Эрчим хүч, геологи, уул уурхайн яам.
20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 5 дахь заалт:¶2/ Дэд бүтцийн хөгжлийн сайд: -зам, тээвэр, холбоог хөгжүүлэх бодлого, бүх төрлийн тээвэр, харилцаа, холбооны үйлчилгээ; барилга, архитектур, хот байгуулалтын бодлого; орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалт; геодези, зураг төслийн бодлого; барилга-техникийн улсын хяналт.
¶5/ Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд: -эрчим хүчний нэгдсэн бодлого; түлш, эрчим хүчний үйлдвэрлэл; улс орны цахилгаанжуулалт; геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл хайгуул; эрдсийн баялгийн хамгаалалт, олборлолт, уул уурхай, металлургийн үйлдвэрийг хөгжүүлэх бодлого; эрдэс, түүхий эдийн бааз, түүний ашиглалт.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6 дахь заалтыг нэмсүгэй:
¶6/ Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад Монгол Улсын Аюулгүй байдал хангах ерөнхий газар гэснийг Монгол Улсын Тагнуулын төв газар гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6, 9 дэх заалтыг тус тус хассугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.