Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1995 › Төрийн Албаны Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1995-12-19, Улаанбаатар95-ne-02

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд дор дурдсан агуулгатай 5, 6 дугаар зүйл нэмсүгэй:

5 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаатай адилтган тооцно.

6 дугаар зүйл.

Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.

2 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийг 7 дугаар зүйл болгон өөрчилсүгэй.