Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1995 › Монгол Улсын Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1995-12-25, Улаанбаатар96-12-25

1 дугаар зүйл.
Монгол улсын Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалт, 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалт:

1/

төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчаас хуваарилан хүргүүлсэн төсөв, Засгийн газрын тусгай санг зориулалтын дагуу зарцуулах;

2/

15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын өргөн барьсан төсвийн төслийг төсвийн жил эхлэхээс өмнө хянан хэлэлцэж, сум, дүүргийн төсвийн орлогыг нийт дүн /орлогын нэр төрлөөр/; зарлагыг төсвийн шууд захирагч тус бүрээр, зардлын зүйлээр баталж тогтоол гаргана.

2 дугаар зүйл.
Монгол Улсын Төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 13; 10 дугаар зүйлийн 4; 13 дугаар зүйлийн 5; 17 дугаар зүйлийн 8; 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 13 дахь заалт:

13/төсвийн дансны үлдэгдлийг банкинд ашиглуулсны төлөө тэдгээрээс гэрээний дагуу хүү авах.

2/

10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Төсвийн хөрөнгийг энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд зээл буюу гэрээний үүргийн баталгаа болгох, бусдад хандивлах, ивээн тэтгэх, хувь нийлүүлэх, түр ашиглуулах болон Засгийн газраас тогтоосон журамд зааснаас бусад хэлбэрээр эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулахыг хориглоно.

3/

13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Дээд шатны төсвийн ерөнхийлөн захирагч доод шатны төсвийн жилийн тайлангаар төсвийн зарлагаас давсан орлогыг тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөн бүс нутгийг хөгжүүлэх арга хэмжээнд зарцуулахаар төвлөрүүлэн авч болно.

4/

17 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

8.

Дээд шатны төсвийн захирагч доод шатны төсвийн зарцуулалтын гүйцэтгэлд хяналт тавьж, үйл ажиллагаанд нь санхүүгийн шалгалт хийж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авна.

5/

18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Монголбанк, түүний салбар нь жилийн дүнгээр алдагдалгүй төлөвлөгдсөн боловч төсвийн гүйцэтгэлийн явцад улирлын чанартай гарсан төсвийн орлого, зарлагын зөрүүг нөхөхөд зориулж тухайн төсвийн жил дуусахаас өмнө төлөгдсөн байхаар түр хугацааны зээлийг төсвийн ерөнхийлөн захирагчид зохих хүүтэйгээр олгож болно. Зээл олгох, эгүүлэн төлүүлэх журмыг Засгийн газар, Монголбанк тогтооно.