Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1995 › Эрдэнэсийн Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрдэнэсийн Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрдэнэсийн Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1995-04-17, Улаанбаатар95-ne-09

1 дугаар зүйл.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Монголбанкны Ерөнхийлөгч, Тагнуулын төв газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нар хамтран гэснийг Засгийн газар, 19 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 1000-20000 гэснийг иргэнийг 2000-40000, албан тушаалтныг 20000-50000, 2 дахь заалтын 5000-25000 гэснийг иргэнийг 10000-50000, албан тушаалтныг 30000-60000, 3 дахь заалтын 15000-25000 гэснийг албан тушаалтныг 30000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000, 4 дэх заалтын 20000-25000 гэснийг иргэнийг 40000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.