huuli-nemelt
Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрВалютын Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1995-04-17, Улаанбаатар95-ne-11
Валютын зохицуулалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶1. Валютын зохицуулалтын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:
¶1/ энэ хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн иргэнийг 5000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр, мөн зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-100000 төгрөгөөр торгох
¶2/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2,3,4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол 50000-100000 төгрөгөөр торгох
¶3/ энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн иргэнийг 50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000 хүртэл төгрөгөөр торгох
¶4/ энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн иргэнийг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох
¶5/ Монголбанкны зөвшөөрөлгүйгээр буюу олгогдсон зөвшөөрлийн хүрээнээс гадуур энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, 50000-250000 төгрөгөөр торгох.
Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.