Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1995 › Газрын Хэвлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Газрын Хэвлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Газрын Хэвлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1995-04-17, Улаанбаатар95-ne-19

1 дугаар зүйл.

Газрын хэвлийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын 15000 хүртэл гэснийг иргэнийг 3000-30000, албан тушаалтныг 10000-40000, аж ахуйн нэгж байгууллагыг 50000-200000, 2 дахь заалтын 1000-15000 гэснийг иргэнийг 3000-30000, албан тушаалтныг 10000-40000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000, 3 дахь заалтын 5000-15000 гэснийг иргэнийг 5000-30000, 4 дэх заалтын 5000-15000 гэснийг аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000, 5 дахь заалтын 5000-15000 гэснийг иргэнийг 15000-40000, аж ахуйн нэгж, байгууллагыг 75000-200000, 6 дахь заалтын 10000-25000 гэснийг иргэнийг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000, 7 дахь заалтын 25000 хүртэл гэснийг 250000 хүртэл, 8 дахь заалтын 15000-25000 гэснийг 150000-250000, 9 дэх заалтын 15000-25000 гэснийг 150000-250000, 10 дахь заалтын 15000-25000 гэснийг иргэнийг 30000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.