Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1995 › Газрын Хэвлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулахтухай

huuli-nemelt

Газрын Хэвлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулахтухай

Хүчин төгөлдөр

Газрын Хэвлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулахтухай

1995-04-17, Улаанбаатар95-ne-20

?1-1 дугаар зүйл.

Газрын хэвлийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын “15000 хүртэл” гэснийг “иргэнийг 3000-30000, албан тушаалтныг 10000-40000, аж ахуйн нэгж байгууллагыг 50000-200000”, 2 дахь заалтын “1000-15000” гэснийг “иргэнийг 3000-30000, албан тушаалтныг 10000- 40000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000”, 3 дахь заалтын “5000-15000” гэснийг “иргэнийг 5000-30000”, 4 дэх заалтын “5000-15000” гэснийг “аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000”, 5 дахь заалтын “5000-15000” гэснийг “иргэнийг 15000-40000, аж ахуйн нэгж, байгууллагыг 75000-200000”, 6 дахь заалтын “10000-25000” гэснийг “иргэнийг 20000-50000, аж ахуйн нэгж байгууллагыг 100000-250000”, 7 дахь заалтын “25000 хүртэл” гэснийг “250000 хүртэл”, 8 дахь заалтын “15000-25000” гэснийг “150000-250000”, 9 дэх заалтын “15000-250000” гэснийг “150000-250000”, 10 дахь заалтын “15000-25000” гэснийг “иргэнийг 30000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000” гэж тус тус өөрчилсүгэй.

?1-2 дугаар зүйл.

Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.