Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1996 › Х У У Л Ь Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Х У У Л Ь Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Х У У Л Ь Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1996-10-31, Улаанбаатар1996-10-31

1 дугаар зүйл.
Засгийн газрын тухай хуулийн дараахь бүлэг, зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

ГУРАВДУГААР БҮЛЭГЗасгийн газар, түүний байгууллага
17 дугаар зүйл.Засгийн газар
1.

Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ.

2.

Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ.

3.

Засгийн газрыг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлнэ.

4.

Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг Сангийн сайд; Ерөнхий сайд, Сангийн сайд нэгэн зэрэг түр эзгүй байх тохиолдолд Гадаад харилцааны сайд; Ерөнхий сайд, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд нэгэн зэрэг эзгүй байх тохиолдолд Хууль зүйн сайд хавсран гүйцэтгэнэ. Засгийн газрын гишүүд ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэх боломжгүй тохиолдолд Засгийн газрын насаар хамгийн ахмад гишүүн Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ. Ерөнхий сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлагыг хүлээнэ.

5.

Засгийн газар үйл ажиллагааныхаа зохих хүрээний чиглэлээр Засгийн газрын хуралдаанд оруулах асуудлыг урьдчилан хэлэлцэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус, дэд бүтэцтэй байж болно. Дэд бүтцийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Засгийн газар тогтооно.

6.

Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн.

18 дугаар зүйл.Монгол Улсын Яам
1.

Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, салбарыг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн.

2.

Монгол Улсын яамыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулж, татан буулгана.

3.

Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана: Удирдлагын ерөнхий чиг үүргийн 1/Монгол Улсын Сангийн яам 2/Монгол Улсын Гадаад харилцааны яам 3/Монгол Улсын Хууль зүйн яам Чиглэлийн 4/Монгол Улсын Байгаль орчны яам 5/Монгол Улсын Батлан хамгаалах яам 6/Монгол Улсын Гэгээрлийн яам 7/Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яам 8/Монгол Улсын Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам 9/Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам.

4.

Монгол Улсын яамыг Монгол Улсын сайд тэргүүлнэ.

5.

Монгол Улсын сайд өөрийн ажлын хэсэгтэй байж болно. Сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх зорилтыг хэрэгжүүлэх, түүнчлэн яамны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэхэд сайдад зөвлөх үүрэгтэй сайдын зөвлөл ажиллана. Сайдын зөвлөлийн ажиллах нийтлэг журам, сайдын ажлын хэсгийн орон тоо, зардлын төсвийг Засгийн газар тогтооно.

6.

Монгол Улсын яам төрийн нарийн бичгийн даргатай байна. Төрийн нарийн бичгийн дарга яамны аппаратын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, удирдах үндсэн чиг үүрэгтэй байна. Төрийн нарийн бичгийн дарга нь хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцсэн Монгол Улсын сайдын үүрэг даалгаврыг биелүүлнэ.

7.

Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн захиргааны албаны зөвлөлийн дүгнэлтийг харгалзан Засгийн газар томилж, чөлөөлнө.

8.

Төрийн нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж биелэлтийг хангуулна.

9.

Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусах, Засгийн газрын гишүүн өөрчлөгдөх нь Төрийн нарийн бичгийн даргыг өөрчлөх үндэслэл болохгүй.

10.

Яамны эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

18¹ дугаар зүйл.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, түүний удирдлага
1.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн.

2.

Хэрэг эрхлэх газрыг Засгийн газраас томилсон дарга тэргүүлнэ.

3.

Хэрэг эрхлэх газрын дарга нь төрийн мэргэшсэн албан хаагч байх бөгөөд Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусах нь түүнийг өөрчлөх үндэслэл болохгүй.

4.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга газрынхаа үйл ажиллагааг удирдахын хамт Засгийн газар, Ерөнхий сайдын даалгавраар яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг зохион байгуулалтын талаар шуурхай зохицуулах ажлыг эрхэлнэ.

5.

Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна.

6.

Хэрэг эрхлэх газар энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан ажлыг эрхэлнэ. 182 дугаар зүй.Засгийн газрын агентлаг

1.

Засгийн газар нь үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно.

2.

Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө.

3.

Агентлагийн орлогч даргыг Төрийн захиргааны албаны зөвлөлийн саналыг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө.

19 дугаар зүйл.Төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх
1.

Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно.

2.

Төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэж, тэр тухайдаа улсын төсвөөс санхүүжиж байгаа байгууллага нь Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, уг ажлаа Монгол Улсын зохих сайдын өмнө хариуцна.

2/

20 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэг:

3.

Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлын үндсэн хүрээг энэ хуулиар тогтооно

.
6.

Засгийн газрын гишүүний түр эзгүйд түүний үүргийг Ерөнхий сайд буюу Ерөнхий сайдын үүрэг болгосноор Засгийн газрын аль нэг гишүүн хавсран гүйцэтгэнэ. Ийнхүү хавсран гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн нь түр эзгүй байгаа Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг Ерөнхий сайдаас олгосон хүрээнд хэрэгжүүлж, хариуцлагыг хүлээнэ.

3/

23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Ерөнхий сайд нь Засгийн газрын үйл ажиллагааны ерөнхий асуудлуудын зэрэгцээ зарим хүрээний ажил эрхэлсэн Засгийн газрын байгууллагыг удирдан зохицуулах асуудлыг төвлөрүүлэн эрхлэж болно

4/

33 дугаар зүйл:

33 дугаар зүйл.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхлэх ажил
1.

Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ. Түүний дотор:

1/

Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ талаар яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг зохицуулна

2/

Засгийн газрын стратегийн удирдлага, төлөвлөлт, санхүүгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

3/

төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, үүнтэй холбогдсон тэргүүний арга барилыг нэвтрүүлнэ

4/

нийтлэг үйлчилгээний бодлогыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг шаардлагатай зөвлөлгөө, удирдлага, зохицуулалтаар хангана

5/

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангана

6/

танхимын хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг зохих журмын дагуу бэлтгэж хуралдаанд оруулна

7/

танхимын хуралдааны зохион байгуулалт, техникийн бэлтгэлийг хангана

8/

Засгийн газрын шийдвэрийг хэлбэржүүлэн гаргаж нийтэлж мэдээлнэ

9/

Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн тодорхойлно

10/

танхимын хуралдааны явцын тэмдэглэл, Засгийн газарт орж гарах бичиг хэргийн ажиллагааг эрхэлж зохион байгуулна

11/

Засгийн газарт иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ

12/

хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг зохион байгуулна.

2.

Хэрэг эрхлэх газрын дүрэм, бүтэц, орон тоо, цалингийн санг зардлын төсөвтөө багтаан Засгийн газар баталж тогтооно.

3.

Засгийн газар шаардлагатй бол зөвлөл, ажлын бусад албыг байгуулж зардлынхаа төсөвт багтаан ажиллуулж болно.

5/

34 дүгээр зүйл:

34 дүгээр зүйл.Ерөнхий сайдын ажлын хэсэг
1.

Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөвлөлгөө авах, шуурхай ажил гүйцэтгүүлэх өөрийн ажлын хэсэгтэй байна.

2.

Ерөнхий сайдын ажлын хэсгийн орон тоо, зардлын төсвийг Засгийн газар тогтооно.

3.

Ерөнхий сайдын ажлын хэсгийн ажилтан Ерөнхий сайдад ажлаа шууд хариуцаж, Хэрэг эрхлэх газарт харьяалагдана.

2 дугаар зүйл.
Засгийн газрын тухай хуулийн дараахь зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчилсүгэй:1/

20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Монгол Улсын сайд Засгийн газрын гишүүний хувьд гэснийг монгол Улсын Засгийн газрын гишүүн гэж;

2/

21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 20 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт гэснийг 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэж;

3/

24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад яам, тусгай газар болон энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэснийг яам болон энэ хуулийн 18² дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэж;

4/

24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад яам, тусгай газрынхаа гэснийг яамныхаа гэж;

5/

29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт болон 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яам, тусгай газрын гэснийг яамны гэж;

6/

31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхий сайдын мэдээллийн албанаас гэснийг Ерөнхий сайдын ажлын хэсгээс гэж;

7/

31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт захирамжаа гэснийг Ерөнхий сайдын захирамжийг гэж.

3 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт чанартай гэсний дараа буюу гэж; 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн төслийг зөвхөн Монгол Улсын Хууль зүйн сайдын зөвшөөрөлтэйгээр Улсын Их хуралд өргөн мэдүүлнэ” гэсэн заалтыг тус тус нэмсүгэй.

4 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5, 7 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад “Засгийн газрын үндсэн бүтцэд орсон тусгай газрын дарга” гэснийг, 34 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН