Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1996 › Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1996-12-19, Улаанбаатар96-N-44

1 дугаар зүйл.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3,5,6,7,8,9 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6,7 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

13 дугаар зүйлийн 3,5,6,7,8,9 дэх хэсэг:

3.

Аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны даргыг Төрийн хянан шалгах хорооны дарга тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргатай зөвшилцөн санал болгосноор Төрийн хянан шалгах хороо, гишүүнийг аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны даргын санал болгосноор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид томилж, чөлөөлнө.Аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны дарга нь төрийн тусгай албан тушаалтанд хамаарна.

5.

Аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны дарга,гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан бол тэдгээрийг томилсон байгууллага бүрэн эрхийн нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.Үүнээс өөр үндэслэлээр дарга, гишүүнийг бүрэн эрхийн нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлж болохгүй.

6.

Үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны даргыг Төрийн хянан шалгах хорооны дарга аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргатай зөвшилцөж санал болгосноор Төрийн хянан шалгах хороо, гишүүнийг аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны даргын санал болгосноор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид хугацаанаас нь өмнө огцруулна.

7.

Аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны дарга огцрох тухай хүсэлтээ Төрийн хянан шалгах хороонд, гишүүн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчдэд бичгээр гаргана.Тэдгээрийг томилсон байгууллага уг хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэнэ.

8.

Аймаг,нийслэлийн хянан шалгах хорооны дарга,гишүүнээр аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний орлогч, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн шүүгч, прокурорыг томилж болохгүй.

9.

Аймаг, нийслэлийн хянан шалгах хороо үйл ажиллагаагаа жил бүр аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцан тайлагнаж, Төрийн хянан шалгах хороонд танилцуулж байна.

2/

27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6,7 дахь заалтууд:

6/

энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,3,4-т заасан байгууллагад хяналт шалгалт хийх явцад Төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил илэрвэл гэм буруутай албан тушаалтныг 60000 хүртэл төгрөгөөр торгох;

7/

энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5,6,7-д заасан байгууллагад хяналт шалгалт хийх явцад төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил илэрвэл гэм буруутай албан тушаалтныг 50000 хүртэл төгрөгөөр торгох

3/

27 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2,3,4,9-д заасан торгуулийг шүүгч, 1,5-д заасан торгуулийг Төрийн болон аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны дарга, хянан байцаагч, захиргааны хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, 6,7-д заасан торгуулийг Төрийн хянан шалгах хорооны хянан байцаагч, 8-д заасан торгуулийг аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны хянан байцаагч тус тус ногдуулна

2 дугаар зүйл.
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, заалтыг нэмсүгэй:1/

15 дугаар зүйлийн 9 дэх заалт:

9/

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн Хуралд зөвлөх эрхтэй оролцох;

2/

16¹ дүгээр зүйл:

16¹ дүгээр зүйл.Хянан байцаагчийн тангараг
1.

Төрийн хянан шалгах байгууллагын хянан байцаагч нь “Төрийн хянан шалгах байгууллагын хянан байцаагч би хөндлөнгийн аливаа нөлөөнд үл автан гагцхүү хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулж, албан ажлын ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая.Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөнө.

2.

Хянан байцаагчийн тангараг өргөх ёслолыг “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу зохион байгуулна

3/

16² дугаар зүйл:

16² дугаар зүйл.Төрийн хянан шалгах байгууллагын албан тушаалын ангилал, зэрэг дэв
1.

Төрийн хянан шалгах байгууллагын албан тушаалыг дор дурдсанаар ангилна:

1.

Төрийн хяналтын тэргүүн түшээ

2.

Төрийн хяналтын итгэмжит түшээ

3.

Хяналтын зөвлөх түшээ

4.

Хяналтын ахлах түшээ

5.

Хяналтын түшээ

6.

Хяналтын дэс түшээ

2.

Төрийн хяналтын тэргүүн түшээ, төрийн хяналтын итгэмжит түшээ, хяналтын зөвлөх түшээ, хяналтын ахлах түшээ, хяналтын түшээ, хяналтын дэс түшээ нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна. Төрийн хянан шалгах байгууллагын албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Төрийн хянан шалгах хороо тогтооно

4/

27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 8,9 дэх заалт:

8.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагад хяналт шалгалт хийх явцад орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалттай холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил илэрсэн болон мөн орон нутгийн өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй бол гэм буруутай албан тушаалтныг 50000 хүртэл төгрөгөөр торгох;

9.

Улсад учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх талаар төрийн хянан шалгах байгууллага болон хянан байцаагчаас тавьсан шаардлагыг хүлээн авахаас хууль бусаар татгалзсан буюу уг шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй албан тушаалтныг 10000-50000 хүртэл төгрөгөөр торгох.

3 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн сүүлчийн өгүүлбэрийн “... арга хэмжээ аваагүй бол...” гэсний дараа “...буруутай албан тушаалтанд энэ хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах, эсхүл...”, мөн хуулийн 7-р зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын “Улсын Их Хурлын ...” гэсний өмнө “Монгол Улсын Засгийн газрын гишүүн,” 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтын ... дүн шинжилгээ хийх, ... гэсний дараа акт, гэж тус тус нэмсүгэй.

4 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгээс дүрмийг, 13 дугаар зүйлийн гарчигаас түүний бүрэн эрх гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн төсөв гэснийг төсвийг гэж, 7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн ...туслалцаа үзүүлэх... гэснийг удирдлагаар хангах гэж, 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийн ...дүрэмд заасан журмаар... гэснийг даргын шийдвэрээр гэж, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дөрвөн гэснийг зургаан гэж, 15 дугаар зүйлийн 9 дэх заалтыг 10 гэж, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ... энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, гэснийг ...энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, гэж, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын 5000-10000 гэснийг 5000-20000, 2 дахь заалтын 5000-25ООО гэснийг 5000-50000, 3 дахь заалтын 35000 гэснийг 60000, 4 дэх заалтын ЗОООО-50000 гэснийг ЗОООО-60000, 5 дахь заалтын 15000 гэснийг ЗОООО гэж тус тус өөрчилсүгэй.