huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1996-01-22, Улаанбаатар96-ne-01
5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “даатгуулагчийн” гэсний дараа “нийгмийн даатгалын шимтгэл төлсөн,” мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Өндөр насны” гэсний дараа “бүрэн”, 75 хувиас гэсний дараа хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус гэж нэмэх:
2/9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг “Тахир дутуугийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй, тахир дутуугийн хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээтэй тус тус адил байна” гэж өөрчлөн найруулах;
3/14 дүгээр зүйлд “Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээг хөдөлмөрийн чадваргүй 1 хүнд хөдөлмөрийн баталгаат хөлсний 50 хувиар, 2 хүнд 75 хувиар, 3 ба түүнээс дээш хүнд 100 хувиар тус тус тогтооно. Харин тэжээгчээ алдсаны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас багагүй байна.” гэсэн 3 дахь хэсэг нэмэх;
4/28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө өндөр насны болон тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөр эрхэлж байгаа иргэн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 2-оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн.” гэсэн 3 дахь заалт нэмэх.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар 1995 онд тэтгэвэр тогтоогдсон иргэдийн бүрэн тэтгэвэр нь энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 3, 4-т заасан тэтгэврийн доод хэмжээнээс бага байвал тэдний тэтгэврийг энэ хуульд нийцүүлэн өөрчлөн тогтооно.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д “хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас” гэснийг буцаан хэрэглэхгүй.
Энэ хуулийг 1996 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.