huuli-nemelt
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1996-05-21, Улаанбаатар96-n-20
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
28 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:¶4. Улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаа, хорих байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.
¶5. Дор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг Засгийн газар тогтооно. 1/сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга; 2/төрийн захиргааны албан хаагчид; 3/зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаа, хорих байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид; 4/үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид.