Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1996 › Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1996-05-28, Улаанбаатар96-ne-06

1 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуульд дор дурдсан агуулгатай 38² дугаар зүйл, 49¹ дүгээр зүйл нэмсүгэй:

38² дугаар зүйл.Геодези, зураг зүйн журам зөрчих
1.

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр геодези, зураг зүйн ажил гүйцэтгэсэн, эсхүл тогтоосон журам зөрчиж геодези, зураг зүйн үйлдвэрлэл явуулсан буюу геодези, зураг зүйн баримт, материалыг төвлөрсөн санд тушаагаагүй иргэнийг 30000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 5000-40000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. 2 дугаар зүйл. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчил гаргасан иргэнийг 10000-40000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000-50000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

49¹ дүгээр зүйл.

Геодези, зураг зүйн хэмжлийн баталгаажуулаагүй багаж ашиглах Геодези, зураг зүйн хэмжлийн багаж хэрэгслийг баталгаажуулаагүйгээр ашигласан буюу хэмжилт хийхдээ стандарт зөрчсөн иргэнийг 25000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 10000-20000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 1996 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.