Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1996 › Х У У Л Ь Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Х У У Л Ь Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Х У У Л Ь Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1996-07-25, Улаанбаатар1996-7-25

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана: а/ Удирдлагын ерөнхий чиг үүргийн яамд: 1.Монгол Улсын Сангийн яам; 2.Монгол Улсын Гадаад харилцааны яам; 3.Монгол Улсын Хууль зүйн яам. б/ Чиглэлийн яамд: 1.Монгол Улсын Байгаль орчны яам; 2.Монгол Улсын Батлан хамгаалах яам; 3.Монгол Улсын Гэгээрлийн яам; 4.Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яам; 5.Монгол Улсын хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам; 6.Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам

.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт, 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 16 дахь заалт, 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн эхний өгүүлбэрийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.