Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1996 › Х У У Л Ь Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Х У У Л Ь Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Х У У Л Ь Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1996-08-01, Улаанбаатар1996-8-1

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд дурдсан Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Монгол Улсын Сангийн сайд гэсэн 1 дэх заалтаас “улсын” гэсний дараах “...болон нийгмийн ...” гэснийг, мөн хөдөлмөр /хөдөлмөрийн нөөц, цалин хөлс/, гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд дурдсан Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд гэсэн 9 дэх заалтын -хүн ам зүй, гэсний дараа нийгмийн даатгал, гэж, мөн “эмнэлгийн үйлчилгээний улсын хяналт;” гэсний дараа “хөдөлмөр /хөдөлмөрийн нөөц, цалин хөлс/,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 1996 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.