huuli-nemelt
Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1997-10-23, Улаанбаатар97-N-65
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Монгол Улсын иргэний гадаадад зорчих тухай бичгээр гаргасан хүсэлт, хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэн энгийн гадаад паспорт олгоно” гэж өөрчлөн найруулсугай.
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгийн цагдаагийн байгууллагад гэснийг нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд, орон нутагт цагдаагийн байгууллагад; мөн зүйлийн 10 дахь хэсгийн Цагдаагийн төв байгууллага гэснийг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв; 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн цагдаагийн байгууллага гэснийг нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, орон нутагт цагдаагийн байгууллага; 6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн Цагдаагийн байгууллага гэснийг Нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, орон нутагт цагдаагийн байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.