Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1997-10-31, Улаанбаатар97-N-66

1 дугаар зүйл.

Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг

1/

0-100 000 000 төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлогод 15 хувиар; 100 000 000-аас дээш төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлогод 15 000 000 төгрөг дээр 100 000 000 төгрөгнөөс дээш орлогын дүнгийн 40 хувиар нэмж татвар ногдуулна. Энэ заалтад дурдсан татварын хувь хэмжээг 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

гэж өөрчлөн найруулсугай.