huuli-nemelt
Мөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Банкны Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Банкны Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1997-01-09, Улаанбаатар97-n-05
Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлийн батлан даалт, батлан даагчийн бүртгэл, судалгаа” гэж өөрчлөн найруулсугай.
Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдөлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэсэн өгүүлбэрийг нэмсүгэй.