Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1997-11-20, Улаанбаатар97-N-72

1 дугаар зүйл.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд дор дурдсан агуулгатай 10¹ дүгээр зүйл нэмсүгэй:

101 дүгээр зүйл.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын эрх Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага дараахь эрхтэй: 1/ бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагатай хамтран үзлэг, шинжилгээ явуулж дүгнэлт гаргуулах; 2/ худалдаа, ахуйн болон бусад төрлийн үйлчилгээний журам, хэрэглэгчийн эрхийг хамгаалсан хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, дүнг нийтэд мэдээлэх; 3/ хүний амь нас, эрүүл мэнд, хэрэглэгчийн эд хөрөнгө болон хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтыг зогсоох талаар мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллага, улсын байцаагчид хандах; 4/ бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах талаар төрийн байгууллага, аж ахуйн нэгжид санал, шаардлага тавих; 5/ хүний амь нас, эрүүл мэнд, хэрэглэгчийн эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй буюу чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, борлуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад санал гаргах; 6/ хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид заасан эрх нь зөрчигдсөн хэрэглэгчийн итгэмжлэлээр эрх ашгийг нь хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах; 7/хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэг бүхий улсын хяналтын байгууллагын үйл ажиллагааны талаар санал, дүгнэлт гаргах

.