Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Байгалийн Ургамлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Байгалийн Ургамлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Байгалийн Ургамлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1997-01-16, Улаанбаатар97-N-18

1 дугаар зүйл.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:1/

3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаас бусад ургамлыг элбэг ургамалд тооцно.

2/

7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Ургамлыг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьжаас хамгаалахад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/-ын зөвшөөрснөөс бусад химийн бодис хэрэглэхийг хориглоно.

2 дугаар зүйл.

Энэ зүйлийг 1997 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөнө.