Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1997-12-05, Улаанбаатар97-N-78

1 дугаар зүйл.

Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараахь агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй:

6/

даатгалын хураамжийн цэвэр орлогоос тухайн жилд байгуулсан нөөцийн сан болон ажиллагааны зардлыг хассан зөрүүгээр;

2 дугаар зүйл.

Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын 3 дахь доголыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

Заавал даатгуулах болон сайн дурын даатгалын хураамжийг албан татвар ногдуулах орлогоос хасна.

3 дугаар зүйл.

Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.