Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1997-12-05, Улаанбаатар97-N-80

1 дугаар зүйл.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 5 дахь заалт нэмсүгэй:

5/

нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1,4,7,8 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2; 3 дахь хэсгийн 2-т заасан зөрчилд 5000 хүртэлх төгрөгийн торгууль ногдуулах.

2 дугаар зүйл.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан 20000-50000 гэснийг 5000-50000 гэж, 9-д заасан 10000-40000 гэснийг 5000-40000 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.