Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Дундын Өмчлөлийн Орон Сууцны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Дундын Өмчлөлийн Орон Сууцны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Дундын Өмчлөлийн Орон Сууцны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1997-02-06, Улаанбаатар97-N-21

1 дугаар зүйл.
Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн дор дурдсан зүйл, хэсэг, заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:1/

1 дүгээр зүйл:

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь дундын өмчлөлийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг сууц, тухайн орон сууцны сууцны бус зориулалттай хэсгийг өмчлөгчид /цаашид энэ хуульд “сууц өмчлөгч” гэх/ дундаа хамтран өмчлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах, орон сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлоход оршино.

2/

3 дугаар зүйлийн 1 дэх заалт:

1/

”дундын өмчлөлийн орон сууц” гэж өмчлөгчид сууц, тухайн орон сууцны сууцны бус зориулалттай хэсгийг дангаараа, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилж байгаа дөрөв буюу түүнээс дээш сууцтай нийтийн зориулалттай орон сууцны байшинг;

3/

4 дүгээр зүйл:

4 дүгээр зүйл.Дундын өмчлөлийн эд хөрөнгө
1.

Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай, түүний тагт, дээвэр, тоног төхөөрөмж, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолой, халаалт, халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгааны оролтын самбар хүртэл, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны + 0,00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ хамаарна.

2.

Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө.

3.

Орон сууцны дэвсгэр газрын өмчлөлийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

4.

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийг нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад тусгайлан олгохыг хориглоно.

4/

5 дугаар зүйл:

5 дугаар зүйл.Дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар гарсан зардлыг хуваарилах
1.

Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай, түүний тагт, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар, үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана.

2.

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ болон их засвартай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд сууц, сууцны бус зориулалттай хэсгийг өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо түүний өмчилж байгаа сууц, сууцны бус зориулалттай хэсгийн талбайг тухайн орон сууцан дахь сууц, сууцны бус хэсгийн нийт талбайн нийлбэрт харьцуулсан харьцаагаар тодорхойлно.

3.

Хувьчлагдсан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн их засварт зориулан төрөөс зохих хууль тогтоомжийн дагуу сууц өмчлөгчдийн холбоонд хөнгөлөлттэй, удаан хугацааны зээл олгож болно.

4.

Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу талууд хариуцна.

5.

Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалтын /халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг/ төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө."

5/

6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Нийтийн зориулалттай орон сууцны байшинд хоёр буюу түүнээс дээш этгээд сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо / цаашид “холбоо” гэх/ байгуулна.

6/

8 дугаар зүйл:

8 дугаар зүйл.Сууц өмчлөгчийн эрх, үүрэг
1.

Сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ:

1/

энэ хууль болон холбооны дүрмийг сахин биелүүлэх

2/

гишүүдийн хурлын шийдвэрийг биелүүлэх

3/

дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу оролцох. Сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглахгүй байх буюу дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглахаас татгалзах нь тухайн сууц өмчлөгчийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас хэсэгчлэн буюу бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй

4/

сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар, өөрчлөлт, шинэчлэл хийхдээ архитектур, барилгын үндсэн бүтээц, экологи, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын болон орон сууцны ашиглалтын талаархи хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад орон сууц өмчлөгчдийн эд хөрөнгөд хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх

5/

сууцныхаа доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцах, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагаас үзүүлсэн сууцны үйлчилгээний хөлсийг төлөх

6/

хэрэв сууц, сууцны бус зориулалттай хэсгээ ашиг олох зорилгоор бусдад ашиглуулж байгаа бол хуулиар тогтоосон татвар төлөх

7/

өөрийн болон гэр бүлийн гишүүдийн, түүнчлэн орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууц өмчлөгчөөс олгосон ямар нэг эрхийн үндсэн дээр сууцыг нь эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал түүнийг өөрийн хөрөнгөөр арилгах;

8/

сууц, сууцны бус зориулалттай хэсгийг нь орон сууц хөлслөх, эд хөрөнгө түрээслэх гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа этгээд гэрээнд заасан бол энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зардал, хөлсийг хугацаанд нь төлөөгүйн хариуцлагыг хүлээх;

9/

хуульд заасан бусад үүрэг. 2.Сууц өмчлөгч дараахь эрх эдэлнэ: 1/сууцаа гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрэмд заасан журмыг баримтлан эзэмших, ашиглах, захиран зарцуулах; 2/холбоо болон бусад сууц өмчлөгчдөөс зөвшөөрөл авахгүйгээр өөрийн сууц, сууцны бус зориулалттай хэсгээ захиран зарцуулах; 3/сууц, сууцны бус зориулалттай хэсгээ худалдахдаа үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаар тогтоосон журмыг баримтлах; 4/хуульд заасан бусад эрх.” 7/10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4, 5 дахь заалт:

1/

холбооны дүрэм, дотоод журам батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

4/

захирлыг сонгох, чөлөөлөх, огцруулах, түүнд олгох хөлс, урамшууллын хэмжээ тогтоох, түүний тайланг хэлэлцэх, захирлын үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх;

5/

хянан шалгагч /хянан шалгагчдын зөвлөл/-ийг сууц өмчлөгчдөөс сонгож, тэдгээрт олгох урамшууллын хэмжээг тогтоох, тайланг хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх;

2 дугаар зүйл.
Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн дараахь зүйлд дор дурдсан агуулгатай заалт, хэсгийг тус тус нэмсүгэй:1/

3 дугаар зүйлийн 3 дахь заалт:

3/

”сууцны бус зориулалттай хэсэг” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлчилгээ,үйлдвэрлэл явуулах зэрэг сууцны бус зориулалтаар ашиглагдаж байгаа хэсгийг.

2/

6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

8.

Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчид буюу тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчооны санаачилгаар хийнэ.

3 дугаар зүйл.Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуульд

өмчлөлийн зүйлс гэснийг өмчлөлийн эд хөрөнгө гэж өөрчилсүгэй.