huuli-nemelt
Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Эрүүл Мэндийн Даатгалын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1997-02-06, Улаанбаатар97-N-22
12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 5 дахь заалт:
2/¶5/ Улсын эмнэлгийн поликлиник, амбулаторийн дор дурдсан шинжилгээ, үйлчилгээ:
¶а/ иргэдийн өөрсдийн хүсэлтээр хийх бүх төрлийн лабораторийн шинжилгээ, үйлчилгээ
¶б/ эрүүл мэндийн дүгнэлт гаргахад шаардагдах шинжилгээ, үйлчилгээ
¶в/ бүх төрлийн нөхөн сэргээх үйлчилгээ
¶г/ биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйлчилгээ
¶д/ аялал жуулчлал, хувийн болон албан ажлаар гадаадад явагчдад хийх урьдчилан сэргийлэх тарилга
¶е/ яаралтай, амь насанд аюултай тохиолдлоос бусад үед хийх компьютер томографийн болон дүрс оношлогоо, уян дуран, судасны зураг авах шинжилгээ.
12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6 дахь заалт:
3/¶6/ Улаанбаатар хот болон аймгийн төв болох хотын дор дурдсан эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ:
¶а/ иргэний хүсэлтээр хэвтрийн өвчтөнийг онгоц, галт тэрэгний буудал, ар гэрт нь хүргэх
¶б/ шарил зөөвөрлөх
¶в/ иргэн өөрийн хүсэлтээр эмч дуудаж зөвлөгөө авах
¶г/ амь насанд аюулгүй, гэрийн нөхцөлд үзүүлж болох эмчийн тусламж, үйлчилгээ.
12 дугаар зүйлийн 11 дэх хэсэг:
¶11. Энэ зүйлийн 6 дахь хэсгийн 5, 6 дахь заалтад заасан шинжилгээ, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 2 дугаар зүйлийн “… Үндсэн хууль” гэсний дараа “…Нийгмийн даатгалын тухай хууль”, 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “…зардлыг” гэсний дараа “…эрх бүхий байгууллагатай хамтран”, 8 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн “…ажлыг” гэсний дараа “…гэрээний үндсэн дээр”, 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “…сум” гэсний дараа “…баг”, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 3-ын …нэмэлт гэсний дараа эмчилгээ, гэж тус тус нэмсүгэй.
Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1:
¶1/ улсын эмнэлгийн поликлиник, амбулатори өрх /хэсэг, сум, баг/-ийн эмчийн үзлэг болон энэ хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 5-д зааснаас бусад шинжилгээ, үйлчилгээ;
3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2:
¶2/ энэ хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6-д зааснаас бусад эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ.
5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
¶1. Эрүүл мэндийн даатгалын орон тооны бус салбар зөвлөл /цаашид “даатгалын зөвлөл” гэх/-ийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд ажиллуулна.
6 дугаар зүйл:
¶6 дугаар зүйл. ¶ Даатгалыг эрхлэх байгууллага Иргэний эрүүл мэндийн заавал даатгуулах даатгалыг нийгмийн даатгалын байгууллага /цаашид “даатгагч” гэх/ эрхэлнэ. Сайн дурын даатгалыг нийгмийн даатгалын байгууллага эрхэлж болно.
9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
¶2. Даатгалын санг даатгуулагчийн эмчилгээ, үйлчилгээ /цаашид “эмчилгээ” гэх/-ний болон даатгалын байгууллагын даатгалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.
12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
¶1. Даатгуулагчийн эмчилгээний зардлын төлбөрийн 90 хувийг улсын, 90 хүртэл хувийг хувийн эмнэлгийн байгууллагаас бүрдүүлсэн төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн даатгалын сангаас төлөх бөгөөд нормативт зардлын үлдэх хэсгийг энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 4-д заасан даатгуулагч өөрөө хариуцна. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 5, 6, 7, 8-д заасан даатгуулагчийн эмчилгээний зардлыг даатгалын сангаас бүрэн төлнө.
Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-ийн …хөдөлмөр, эрүүл мэндийн гэснийг …эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 5 дахь заалтын дугаарыг 7 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 1997 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.