Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Монгол Улсын Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1997-04-24, Улаанбаатар97-N-31

1 дугаар зүйл.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

5 дугаар зүйл:

5 дугаар зүйл.Албан татварын хэмжээ Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараахь хэмжээгээр ногдуулна: Тайлбар:
1.

Ачааны автомашины даацын хэмжээ 2 ангилалд давхцсан тохиолдолд өмнөх ангиллаар тооцож албан татвар ногдуулна. Энэ зүйлийн 8 дахь хэсгийн трактор, өөрөө явагч бусад хэрэгсэлд үр тарианы комбайн, гинжит трактор хамаарахгүй.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татвар /төгрөгөөр/

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд

Бусад бүх сумд

А

1

2

1. 2 дугуйтай мотоцикл

2000

1800

2. 3 дугуйтай мотоцикл

3000

2800

3. Суудлын автомашин:

/цилиндрийн багтаамжийн нэг смЗ тутамд төгрөгөөр/

а/1000 смЗ хүртэл

б/1001-1500 смЗ хүртэл

в/1501-2000 смЗ хүртэл

г/2001-2500 смЗ хүртэл

д/2501-3000 смЗ хүртэл

е/3001 смЗ -аас дээш

30

32

34

36

38

40

26

28

30

32

34

36

4.Микроавтобус /15 хүртэл суудалтай/

70000

56000

5.Автобус

105000

84000

6.Ачааны автомашин:

1/1 хүртэл тн-ын даацтай

2/1-2 тн-ын даацтай

З/2-3 тн-ын даацтай

4/3-4 тн-ын даацтай

5/4-5 тн-ын даацтай

6/5-8 тн-ын даацтай

7/8-10 тн-ын даацтай

8/10 тн-оос дээш даацтай

50000

70000

90000

110000

130000

160000

180000

200000

40000

56000

72000

88000

104000

128000

144000

160000

7.Тусгай зориулалтын автомашин

16000

15000

8.Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

14000

11200

9.Бага оврын трактор

7000

5600

2/

8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигчийн тухайн нутаг дэвсгэрийн татварын албатай албан татварын тооцоо хийсэн тухай тодорхойлолтыг үндэслэн шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ. Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний мэдээг тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд улирал тутам гаргаж өгнө

2 дугаар зүйл.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсгийг нэмсүгэй:

3.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэгийн гэрчилгээ нь албан татвар төлсөн тухай тэмдэглэлтэй байна.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

4 дугаар зүйл.

Энэ хууль 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлж жилийн татварыг нь төлсөн автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд энэ оныг дуусталх хугацаанд хамаарахгүй.