Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Зарим Бараанд Ногдуулах Экспортын Гаалийн Татварын Хэмжээ Тогтоох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зарим Бараанд Ногдуулах Экспортын Гаалийн Татварын Хэмжээ Тогтоох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зарим Бараанд Ногдуулах Экспортын Гаалийн Татварын Хэмжээ Тогтоох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1997-05-01, Улаанбаатар97-N-34

1 дугаар зүйл.

Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай 1996 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйл дэх экспортын гаалийн татварын хэмжээ хаягдал хар төмөр, ширэмд “17 төгрөг” гэснийг “140 төгрөг”, хаягдал хөнгөн цагаанд 128 төгрөг гэснийг 350 төгрөг гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэхүү хуулийг 1997 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.