huuli-nemelt
Монгол Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1997-05-02, Улаанбаатар97-N-35
Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/эд хөрөнгийн бус, үнэлж болохгүй гэрээ,хэлцэл гэрчлэхэд 500 төгрөг; 2/эд хөрөнгийн бус, үнэлж болохгүй гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 500 төгрөг; 3/эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээ,хэлцэл гэрчлэхэд 750 төгрөг; 4/хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэхэд 2000 төгрөг; 5/хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 500 төгрөг; 6/итгэмжлэл гэрчлэхэд 500 төгрөг; 7/бичиг баримтыг гэрчлэхэд хуудас тутмаас 50 төгрөг; 8/орчуулсан бичиг баримтыг гэрчлэхэд хуудас тутмаас 100 төгрөг; 9/бичиг баримтад зурсан гарын үсгийг гэрчлэхэд 1000 төгрөг; 10/гэрчлэгдсэн бичиг баримтын хуулбарыг гэрчлэхэд хуудас тутмаас 50 төгрөг; 11/үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материалыг шалгахад 2000 төгрөг; 12/өв залгамжлах эрх, гэрээслэлийг гэрчлэхэд 500 төгрөг; 13/гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эрхийг гэрчлэхэд 250 төгрөг; 14/үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой бичиг баримт гэрчлэхэд 2000 төгрөг; 15/өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхээс бусад хүмүүст өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход 4000 төгрөг; 16/үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг гэрчлэхэд нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхэд гэрээний үнийн дүнгээс 0,03 хувь, бусад хүмүүст 0,05 хувь; 17/энэ хэсгийн 1,2,3,16-д зааснаас бусад гэрээ, хэлцлийг гэрчлэхэд үнийн дүнгийн 1 сая хүртэл төгрөгөөс 0,02 хувь, 1 сая төгрөгөөс давсан хэсгээс 0,01 хувь. 2.Хураамжийг гэрээ, хэлцэлд өөрөөр заагаагүй бол хэлэлцэн тохирогч талууд тэнцүү хувааж төлнө.¶7 дугаар зүйл.Нотариатын үйлчилгээний хураамжийн хэмжээ ¶1. Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд дор дурдсан хэмжээний хураамж хураана:
Энэ хуулийг Нотариатын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.