Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Иргэний Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1997-05-02, Улаанбаатар97-N-36

1 дугаар зүйл.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн нотариатад хадгалуулах ба нотариат гэснийг банкны хадгалах газарт хадгалуулсныг нотариатч гэрчилж гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн нотариатад хадгалуулсныг гэснийг банкны хадгалах газарт хадгалуулсныг нотариатч гэрчилснийг гэж, 407 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баг, сумын Засаг даргаар гэснийг сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын тусгайлан зөвшөөрөл авсан ажилтнаар гэж, 412 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 415 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баг, сумын Засаг даргад гэснийг сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын тусгайлан зөвшөөрөл авсан ажилтанд гэж, 421 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн баг, сумын Засаг дарга гэснийг сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын тусгайлан зөвшөөрөл авсан ажилтан гэж, мөн хэсгийн хамгаалах арга хэмжээ авна гэснийг хамгаалуулахаар зохих, байгууллагад мэдэгдэнэ гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Нотариатын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.