Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Нягтлан Бодох Бүртгэлийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нягтлан Бодох Бүртгэлийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нягтлан Бодох Бүртгэлийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1997-05-22, Улаанбаатар97-N-40

1 дугаар зүйл.
Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 12 дугаар зүйлийг дараахь байдлаар тус тус өөрчлөн найруулсугай:1/

5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Аж ахуйн нэгж, байгууллага нь тайлан тэнцлээ оны эхнээс өссөн дүнгээр улирал бүр гаргана. Санхүүгийн тайлан нь татварын алба, хувьцаа эзэмшигч болон хувь нийлүүлэгчидтэй тооцоо хийх үндэслэл болно. Зөвхөн баталгаажуулсан санхүүгийн тайлан болон түүний хураангуйг аудиторын дүгнэлтийн хамт хэвлэн нийтэлж болно

2/

8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Сангийн сайдын дэргэд Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөл ажиллана.

3/

12 дугаар зүйл:

12 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
1.

Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх, албан тушаалтныг 60000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.

Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацааг зөрчсөн бол хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч буруутай этгээдийг 50000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

3.

Санхүүгийн тайлангаа 4 улирал дараалан гаргаагүй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоож, улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг хураана.

4.

Мэргэшсэн нягтлан бодогч нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл хөтлөх, шалгах үйл ажиллагаандаа алдаа гаргасан, эсхүл буруу гаргасан тайлан тэнцлийг баталгаажуулсан бол мэргэшсэн нягтлан бодогчийнх нь эрхийг хасах буюу түүнд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.