Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1997-06-05, Улаанбаатар97-N-44

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үндэсний статистикийн газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалтан” гэсэн 10 дахь заалт, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дарга, гишүүн гэсний дараа Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын дугаарыг 11/ гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Статистикийн тухай Монгол улсын хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.