Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1997-06-13, Улаанбаатар97-N-45

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4, 5, 6 дахь заалтыг 5, 6, 7, 8 дахь заалт болгон өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дараахь агуулгатай 3, 4 дэх заалт нэмсүгэй:1/

“3/Засгийн газраас санаачлах хуулийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ”.

2/

4/

Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төслийн талаархи Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бэлтгэж, хуралдаанд хэлэлцүүлнэ.

3 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Хуулийн төслийг зөвхөн Монгол Улсын хууль зүйн сайдын зөвшөөрөлтэйгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.