Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Монгол Улсын Их Хурлын Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Их Хурлын Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай

1997-06-13, Улаанбаатар97-N-46

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг 2, 3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд дараахь агуулгатай 1, 4 дэх хэсэг нэмсүгэй:1/

1.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлын дарга түүний агуулгыг үндэслэн тухайн асуудлыг эрхэлсэн зохих Байнгын хороонд шилжүүлнэ.

2/

4.

Хууль санаачлагч нь төслийг зохих Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээс өмнө татан авч болно.

3 дугаар зүйл.

Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.