huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1997-07-04, Улаанбаатар97-N-52
12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
2/¶2. Улсын Их Хурал Байнгын хороог үйл ажиллагааныхаа салбар, чиглэлээр байгуулах бөгөөд дараахь Байнгын хороодтой байна:
¶1. Аюулгүй байдал, гадаад бодлогын;
¶2. Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн;
¶3. Нийгмийн бодлогын;
¶4. Төрийн байгуулалтын;
¶5. Төсвийн;
¶6. Хууль зүйн; Эдийн засгийн.
13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
¶2. Байнгын хороо дараахь эрхлэх асуудлын хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ:
¶1/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: - Монгол Улсын үндэсний аюулгүй байдал; - Монгол Улсын аюулгүй байдлыг хангах бодлого; - Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин; - Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт; - Монгол Улсын хил, түүний хамгаалалт; - гадаад бодлого; - гадаадад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох асуудал; - Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал.
¶2/ Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо: -газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялаг; -ашигт малтмал, газрын тосны нөөц, эрэл хайгуул, судалгаа; -улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар; -геологи, уул уурхай байгаль орчны төрийн хяналт; -агаарын бохирдол, хорт бодис байгаль орчны асуудал; -усны бодлого, нөөц, усны бохирдол; -хог хаягдал, дахин боловсруулалт; -байгаль орчны бодлого; -байгаль орчны судалгаа, хөгжил; -ан агнуур; -газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, хангамж; -хүнсний хяналт, аюулгүй байдал; -үрийн аж ахуй; -мал аж ахуйн бодлого; -мал, мах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт; -малын өвчин; -малын даатгал.
¶3/ Нийгмийн бодлогын байнгын хороо: - боловсрол; - соёл урлаг; - шинжлэх ухаан, технологийн хөгжил; - ард түмний түүх, соёл, оюуны өвийг сэргээх, хамгаалах талаархи бодлого; - монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл, бичиг, соёл, урлаг, ёс заншлын талаар төрөөс баримтлах бодлого; - хүн амын бодлого; - хүн амын эрүүл мэнд; - хөдөөгийн нийгмийн бодлого; - нийгмийн хамгаалал; - нийтийн биеийн тамир, спорт; - хөдөлмөр эрхлэлт; - хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр хамгаалал.
¶4/ Төрийн байгуулалтын байнгын хороо: - төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн байгуулалт; - Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль; - Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс; - төрийн алба; - төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал; - ард нийтийн санал асуулга; - төр, сүм хийдийн харилцаа; - хэвлэл, мэдээллийн хэрэгслэл; - улс төрийн нам, төрийн байгууллага; - Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн асуудал; - Улсын Их Хурлын гишүүний ёс зүй; - Улсын Их Хурлын гишүүний хөдөлмөр, ахуйн асуудал; - Улсын Их Хурал, нам, эвслийн бүлгийн болон Улсын Их Хурлын гишүүний төсвийн хяналт; - Улсын Их Хурлын гишүүний орлогын мэдүүлэг; - Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн биелэлт.
¶5/ Төсвийн байнгын хороо: - улсын төсөв, төсвийн орлого, зарлага; - төсвийн нэгтгэл, гүйцэтгэл, хяналт; - төрийн санхүү, зээл, албан татварын бодлого; - төрийн зээлийн хэлцэл; - Улсын Их Хурлын төсөв.
¶6/ Хууль зүйн байнгын хороо: - Монгол Улсын эрх зүйн бодлого; - Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх бодлого; - хэвлэл, мэдээллийн эрх чөлөө; - хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого; - шүүх, прокурор, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага; - нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн үндэс; - эрүү, иргэн, захиргааны байцаан шийтгэх ажиллагаа; - өршөөл үзүүлэх асуудал; - патент, зохиогчийн эрх, худалдааны тэмдгийн асуудал; - цагаачлал, иргэний харъяатын асуудал; - архив; - эрх зүйн сурталчилгаа; - эрх зүйн туслалцаа; - өмгөөллийн асуудал; - үл хөдлөх хөрөнгийн бүртгэл.
¶7/ Эдийн засгийн байнгын хороо: - Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл; - эдийн засгийн дотоод, гадаад бодлого; - банк, Монголбанкны үйл ажиллагаа; - эдийн засгийн тогтвортой байдал; - төрийн өмчийн асуудал; - гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн асуудал; - дэд бүтцийн асуудал; - газар, газрын тосны асуудал, байгалийн баялаг, ашигт малтмал; - шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, худалдааг хамгаалах асуудал; - төрөөс аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого; - эрчим хүчний бодлого; - хэмжил зүй, стандартчилал, чанарын баталгаажуулалт; - статистик; - стандартчилал хэмжил зүйн асуудал; - барилга, хот байгуулалт, хотын хөгжил; - аялал, жуулчлал.
15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
2/¶1. Улсын Их Хурал зохих Байнгын хороонд харъяалагдах дор дурдсан дэд хороотой байна:
¶1/ Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороонд: Тусгай хяналтын
¶2/ Төрийн байгуулалтын байнгын хороонд: а/ Ёс зүйн; б/ нутгийн өөрийн удирдлагын.
¶3/ Төсвийн байнгын хороонд: Төсвийн зарлагын хяналтын.
¶4/ Хууль зүйн байнгын хороонд: Хүний эрхийн.
15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
¶4. Дэд хороод дараахь асуудлыг эрхэлнэ:
¶1/ Тусгай хяналтын дэд хороо: -Монгол Улсын аюулгүй байдал; -Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт.
¶2/ Ёс зүйн дэд хороо: -Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн асуудал; -Улсын Их Хурлын гишүүний ёс зүй; -Улсын Их Хурлын чуулганы дэгийн биелэлт; -Улсын Их Хурлын гишүүний орлогын мэдүүлэг.
¶3/ Нутгийн өөрийн удирдлагын дэд хороо: -нутгийн өөрөө удирдах ёс; -нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөвшил, хөгжил; -нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн байдал.
¶4/ Төсвийн зарлагын хяналтын дэд хороо: -төсвийн орлого, зарлага; -төсвийн хяналт.
¶5/ Хүний эрхийн дэд хороо: -хүний эрх, эрх чөлөөний баталгаа; -өршөөл үзүүлэх асуудал; -цагаачлал, иргэний харьяаллын асуудал.
Энэ хуулийг 1997 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.