huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1997-07-04, Улаанбаатар97-N-53
16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
2/¶5. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, олон улсын байгууллага, гадаадын байгууллага болон аж ахуйн нэгж нь Монгол Улсын иргэнийг ажиллуулж байгаа бол түүний нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэгт заасан хувь хэмжээ, журмын дагуу тухайн нутаг дэвсгэрийн нийгмийн даатгалын байгууллагад төлнө.
21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
¶1. Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь нийгмийн даатгалын төв байгууллага /Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар/, орон нутгийн салбар, нэгж /төлөөлөгч, байцаагч/-ээс бүрдэнэ.