Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1997-07-04, Улаанбаатар97-N-56

1 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.

Хүн ам, эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтан, аж ахуйн нэгжийн улсын тооллого явуулах, бүртгэх ажлаас зайлсхийсэн, эсхүл тооллого, судалгаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, түүнчлэн эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтныг тооллогоос нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох албан тушаалтан, иргэнийг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 20000 гэснийг 10000-50000 гэж өөрчилсүгэй.